Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Нас барсан нүүрс тээврийн жолооч коронавирусийн шинжилгээнд байнга хамрагдаж байсан

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газар ачаа, тээврийн нэг жолооч халуурсан шинж тэмдэгтэй нас барсан гэсэн мэдээлэл гарчээ.

Уг мэдээлэлд Эрүүл мэндийн яамнаас тайлбар хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/671926790200245

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, тухайн иргэн өдөр зүрхээр нь хатгаж, бие нь тавгүйрхэж байна гэсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж авахаар явж байсан ч замдаа нас барсан байна.

Талийгаачийн биед ил шарх сорви байхгүй бөгөөд COVID-19 өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй. БНХАУ-руу тогтмол нүүрс тээвэрлэлт хийж байсан учраас хоёр талдаа байнга коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хяналтад байсан.

Эмч нар урьдчилсан байдлаар зүрхний шигдээс өвчин байж магадгүй гэсэн онош тавьж буй. Учир нь Цагаан хадны орчим их халуун, агаарын даралт өндөртэй байдаг.

Одоогоор тухайн газар Эрүүл мэндийн болон Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа тул иргэд ямар нэг буруу, ташаа мэдээлэлд автахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.