Хууль бусаар самар түүж хот руу нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу хийж буй хяналт шалгалтаар иргэн Т.Э нь Ойн тухай хууль зөрчин хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчил бүртгэгдсэн байна.
Тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490,000 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдууллаа гэж НМХГ-аас мэдээллээ.
2020 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс өмнө самар түүж бэлтгэх нь хориотой бөгөөд зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг.
Тиймээс хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!