Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос Чех явах хүсэлтэй иргэдийг өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чехэд байгаа монгол иргэдийг тус улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран наймдугаар сарын 10-нд тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрахаар төлөвлөсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан

Уг нислэгийг МИАТ ТӨХК үйлдэхээр болжээ.

Ингэснээр Чехийн урт хугацааны визтэй иргэд Улаанбаатараас билет авч нисэх боломжтой бөгөөд тус улс руу зорчих хүсэлтэй хүмүүсийг өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэх аж. Бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны 11-311053 утсаар авах боломжтой.