ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Говь-Алтай аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын сорьцыг ЗӨСҮТ-д шинжлүүлэхээр авчирч байгаа"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай хүүхэд нас барсан талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, задлан шинжилгээ хийж, сорьц авчээ.

Эхний байдлаар өвчтөнд тарваган тахалтай төстэй савханцар бактерлогийн болон сорьцын шинжилгээнд илэрсэн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр "Нарийвчилсан PCR шинжилгээ хийлгэхээр дээжийг ЗӨСҮТ-д авчирч байгаа. Урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч үжлийн хэлбэрт орж нас барсан гэсэн онош гарсан. Тарваган тахлын онц идэвхжилтэй энэ жил тарваганы мах хэрэглэхгүй байх, тарвага агнахгүй байхыг ард иргэддээ дахин сануулъя.

Тарваган тахал нь хоруу чанар ихтэй, уушгины хэлбэр нь коронавирустэй ижил хурдан явцтай байдаг" гэлээ.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 15, хоёрдугаар хавьтал 11 хүн бий бөгөөд нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.