Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"УИД-ийн 6, 7-р давхрын үзлэг прокурорын хяналт дор хийгдэж дууссан. Шатсан талбайн хэмжээг одоогоор хэлэх боломжгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Улсын Их Дэлгүүрийн барилгад гарсан галын хэргийн газарт хэрхэн ажиллаж буй талаар тодруулга өглөө.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ ”Зургаадугаар сарын 7-ны өдөр УИД-т гал гарсан дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, үүнд Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Нийслэлийн прокурорын газрын удирдлагууд болон хяналтын прокурорууд дөрөв хоногийн хугацаанд хэргийн газрын үзлэгт хяналт тавин ажиллаж байна.

Тодруулбал, хэргийн газрын үзлэгт НОБГ, НМХГ, НЦУГ, Цагдаагийн мөрдөн байцаах алба, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Үзлэгийг ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар хийж буй бөгөөд хэсэгчилсэн үзлэгийн 20 багт хяналтын 15 прокурор хуваагдан хяналт тавьж байгаа юм.

Өчигдөр зургаадугаар давхрын ерөнхий үзлэг бүрэн хийгдэж дууссан. Одоо Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай хамтран аюулгүй байдлыг хангуулж, орох боломжтой хэсгүүдэд хэсэгчилсэн үзлэгийг прокурорын хяналт дор зохион байгуулж эхэллээ. Долоодугаар давхрын хувьд ресторан байдаг. Өчигдөр хэсэгчилсэн болон ерөнхий үзлэгийг хийж дууссан.

Хэргийн газрын үзлэг явагдаж байгаа тул талбайн хэмжээний талаар ерөнхий мэдээлэл байхгүй. Холбогдох байгууллагууд дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна” гэдгийг хэлэв.

 
Гэрэл зургийн эх сурвалж: УЕПГ
 
Гэрэл зургийн эх сурвалж: УЕПГ
 
гэрэл зургийг MPA.mn
 
гэрэл зургийг MPA.mn