Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.05.29/

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.29/

https://www.facebook.com/iKonNews/videos/2663507873930634/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавируст халдвараар 5.8 сая хүн өвчилж, 360 мянга гаруй хүн нас барсан байна. Эдгэрсэн хүний тоо 2.5 сая болсон бол эмнэлэгт 2.9 сая хүн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 92 мянган хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан нь өмнөх өдрөөс буурсан дүнтэй байна.

Манай улсын хувьд өчигдөр 289 хүн шинээр ажиглалтад орсон бол 14 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 1,908 хүн ажиглалтад байна.

ЗӨСҮТ-ийн баг ОХУ-аас ирсэн зорчигсдын ачаа тээш, 11 галт тэрэг, 7 автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.

119 дугаарт 448 дуудлага ирсэн, Шуурхай аппликейшнээр гадаад орнуудаас 17 хүн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.