Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар дулаарна

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тавдугаар сарын 8-ны 20:00 цагаас тавдугаар сарын 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээгээр Улаанбаатар хотод үүлших бөгөөд шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орохоор байна. Мөн салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шөнөдөө 0 градус орчим, өдөртөө сэрүүсч 6-8 градус дулаан байх аж. 

Харин тавдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал: 

Энэ сарын 10,11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  хур тунадас орохоор байна. 

Ингэхдээ салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Харин ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 

Мөн Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 13-наас ихэнх нутгаар дулаарах аж.