Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн эсрэг Авиган эмийг ХӨСҮТ эмчилгээндээ хэрэглэж эхэллээ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Дэлхийд хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн гэж яригдаж буй COVID-19 халдварын эсрэг эмийг Монгол Улс хэрэглэх болсон” тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа.

Тэрбээр хэлэхдээ “Нэг сайн мэдээ нь яг энэ вируст зориулан Япон улс үйлдвэрлэсэн "Авиган" гэх эмийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яаралтай захиалга хийн авчирсан.

Энэхүү эмийг ХӨСҮТ COVID-19 өвчний эсрэг эмчилгээндээ хэрэглэж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, Зөвхөн энэ өвчинд зориулж үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмийг манай улс эмчилгээндээ хэрэглэж байна“ гэсэн юм.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын 1,430,453 тохиолдол бүртгэгдээд байна.

Харин Монгол Улсад өнөөдөр COVID-19 халдварын 16 дахь батлагдсан тохиолдол бүртгэгдсэн ч, одоогийн байдлаар дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гараад байгаа юм.

Гэхдээ COVID-19-ийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээг цуцлах болоогүй, хэрвээ эрт цуцалбал халдварын дэгдэлт эргэн сэргэнэ гэдгийг ДЭМБ-аас бүх оронд анхааруулж байна.

Мөн сүүлд батлагдсан хоёр ч тохиолдол ажиглалтын явцад давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн учир "Хяналт, тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс тэвчээртэй байж, онцгой нөхцөлд энэ аюулыг хамтарч давах нь зүйтэй гэдгийг энэ жишээ харуулж байгаа"-г мэргэжлийн байгууллагынхан сануулсаар буй билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.