Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошууны замд долоо орчим автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны замд хэд хэдэн автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол өнөөдөр гарч замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад "Хэргийн газар үзлэг хийгдээд дуусаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хүний амь нас эрсэдсэн зүйл одоогоор байхгүй. Ойролцоогоор долоогоос найман машин мөргөлдсөн гэх мэдээлэл байна" гэв. 

Иймд жолоочдыг тухайн чиглэлд түр хугацаанд зорчихгүй байж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн болон яаралтай түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа аж.