2020/06/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,809.64₮
B30
УЛААНБААТАР
29°
|
15°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
17°
09:00
S30
19°
10:00
S30
22°
11:00
S30
24°
12:00
S32
26°
13:00
S30
28°
14:00
S30
29°
15:00
S30
29°
16:00
S26
28°
17:00
S26
26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН коронавирусийн гамшгаас үүдэн ажилгүй болсон иргэдэд 1,260,000 төгрөгийн тэтгэмж олгох санал гаргав

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг
mpa.mn

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх саналаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл АН-ын саналд эрх баригчид хариу өгөөгүй байна. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай АН-ын саналыг Засгийн газар хүлээж авахгүй байгаа нь байж болошгүй зүйл. Эрх баригчид энэ асуудалд өөрийнхөөрөө дураараа хандаж байна. 

Ерөнхий сайдын мэдэгдэл, Сангийн сайдын мэдээлэл хоёр хоорондоо маш их зөрүүтэй байгаа. 

Өнөөдөр эдийн засгийн эрсдлээс хамгаалах цэгцтэй бодлого байхгүй байгаа. Эрх баригчид бүх талын шаардлагыг хүлээж авч, авах арга хэмжээндээ бидний саналыг тусгах ёстой гэж харж байна. 

Экспортын орлого маш их хэмжээгээр тасарч байна. Өмнө нь 500 гаруй машин нүүрсний тээвэрт явдаг байсныг 40-хөн машин явуулчихаад экспорт гарч байна гэж шоудаж болохгүй. Тиймээс бид өмнө нь хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төслөө дахин хүргүүлнэ" гэлээ. 

АН-аас боловсруулсан тогтоолын төсөлд нийт таван багц, 38 арга хэмжээг тусгажээ. Хамгийн эхэнд төсөвт тодотгол хийх шаардлагыг тодорхойлсон байна.

Уг тогтоолын төсөлд тусгасан АН-ын саналуудыг танилцуулж байна.

  • Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх,
  • Төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг санхүүжүүлж Корановирусийн гамшгаас үүдэлтэй ажилгүй болсон иргэдэд гамшгийн хор хөнөөл арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар тооцож нийт 1,260,000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох,
  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан дараах урсгал зардлыг бууруулах. Үүнд:
    - төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал;
    - төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөн болон                            хангамжийн бусад зардал;
  • Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монголбанкнаас зохих бодлого чиглэл гаргах, 
  • Ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгох;
  • Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;
  • Коронавирусийн халдвар авсан буюу сэжигтэй нөхцөлд байгаа иргэдийг байрлуулсан эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтанд энгийн үед олгодог үндсэн цалинг нь 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох,
  • Төрийн орон сууцны корпорацын Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд, айл өрхийн түрээсийн төлбөрийг 3 сараар чөлөөлөх, 
  • 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 6 сарын хугацаатай болгох.
  • Коронавирусийн халдвар авсан өвчтөнийг эмчлэх зорилгоор Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад улс орноос эмч, эмнэлгийн ажилтан урих, Монгол Улсад нэвтрүүлэх, тусгай үүргийн онгоцоор авч ирэх.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нийт ААН-ийн 70 хувь нь эрсдэлд ороод байна. Ийм нөхцөл байдалд АН-ын саналтай хамтран арга хэмжээ авбал илүү үр дүнд хүрнэ. 

НӨАТ-ын татварын таван хувь болгох хуулийн төслийн энэ хаврын чуулганд хэлэлцүүлэхийг шаардаж байна" гэв.  

АН-аас Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн тогтоолын төсөл дэх санал бүрэн эхээрээ

ТОГТООЛЫН ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ 

Нэг.Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх

1.1.Төсвийн хийсвэр орлогыг нягтлах, гамшгийн үеийн үзүүлэлтүүдээр дахин шинэчлэн тооцоолж, төсвийг бодитой, алдагдалгүй болгох;

1.2. Бизнесийн зээл олголт, дахин санхүүжилт хийх боломжоор хангах зорилгоор улсын төсөвт хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагдсан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх,

1.3. Төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг санхүүжүүлж Коронавирусийн гамшгаас үүдэлтэй ажилгүй болсон иргэдэд гамшгийн хор хөнөөл арилах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар тооцож нийт 1,260,000 төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж авах хуулийн хугацаа дууссан өдрөөс эхэлж олгох,

1.4.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд заасан дараахи урсгал зардлыг бууруулах. Үүнд:

1.4.1.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зардал;

1.4.2.төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөн болон хангамжийн бусад зардал;

Хоёр.Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах

2.1.Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, арилжааны банкны мөрддөг зарим журмуудыг хугацаатайгаар өөрчлөх, 

2.2.Коронавирусийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд 2021-2022 онд төлөх Засгийн газрын гадаад, дотоод зээл, бондын төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах.

2.3 Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монголбанкнаас зохих бодлого чиглэл гаргах, 

2.4. Төвбанкинд Засгийн газрын бондыг арилжаалж, тусгайлсан дэглэмээр шаардлагатай санхүүгийн зузаатгалыг арилжааны банкуудад хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох.

2.5. Бодит эдийн засаг, хувийн секторын чадавхи, бизнесийн орчны орон зайг хамгаалах зорилгын хүрээнд Төв банк тэднийг санхүүгийн зуучлалын хямд, үр дүнтэй арга хэрэгслээр дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Банкуудаар дамжуулж, хямралд хамгийн их өртөж байгаа эдийн салбаруудыг дэмжих,

Гурав.Аж ахуйн нэгжээ дэмжих, ажлын байрыг хадгалах

3.1.Ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгох;

3.2. Өмнөх 2 жил татвар төлсөн татвар төлсөн дүнгийн дунджаар Засгийн газраас уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд зээлийн баталгаа гаргаж өгөх, Засгийн газрын баталгааг Батлан даалтын сангийн санхүүгийн эрсдэл даах чадвар, сангийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлж болох ба  Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах,

3.3.Авлага үүссэн аж ахуй нэгж, байгууллагын авлагыг худалдан авах /факторинг хийх/, санхүүжилт олгох сан байгуулах, хеджингийн арга хэрэгслийг Монголбанкны дэмжлэгтэйгээр ашиглах;

3.4.Түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үүний хүрээнд уг хөтөлбөрт хамрагдсан барилгын компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүү, алдангийг бууруулахад чиглэсэн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох;

3.5.Аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;

3.6.Аж ахуйн нэгжүүдийн татварын үүргийн зөрчилтэй холбогдуулан битүүмжилсэн дансыг нэн даруй нээх, мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах, үүссэн татварын өр төлбөрийг төлөх хугацааг хямралаас гарах, бизнесийг нөхөн сэргээх хугацаатай уялдуулан тогтоох;

3.7.Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагын шийдвэрийг хуульчлан зохицуулж түдгэлзүүлэх;

3.8.Татварын өр үүсгэсэн аж ахуй нэгжүүдэд татварын алданги, хүү, торгууль ногдуулахыг хориглох;

3.9. Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 он дуустал тэглэх

3.10. Зарим нэр төрлийн чухал шаардлагатай эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд түргэвчилсэн байдлаар бүртгэх асуудлыг зохицуулах, гадаадаас импортоор авдаг шаардлагатай байгаа эм, хэрэгсэл, лабораторийн урвалж, тоног төхөөрөмжийн импортын гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлөх, 

3.11. Хүнсний бөөний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд 2 жилийн хугацаатай бага хүүтэй эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох
3.12. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тодорхой хугацаанд бууруулах, чөлөөлөх, 

Дөрөв. Иргэнээ дэмжих, ажилгүйдэл ядуурлаас хамгаалах

4.1.Ипотекийн зээл /хүү болон үндсэн төлбөр/-ийг 12 сарын хугацаанд царцааж, мөнхүү хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах;

4.2.Хөдөлмөр эрхлэгчдийн цалинг баталгаажуулах, ажлын байрны хөдөлгөөн, чөлөөлөлтийг хязгаарлах;

4.3.Нийгмийн даатгалын шимтгэл болон Хувь хүний орлогын албан татвар төлөх үүргээс бүрэн чөлөөлөх;

4.4.Дотоодындээдсургуулийнбүхоюутны 2020-2021 онысургалтынтөлбөрийгчөлөөлж, холбогдохсанхүүжилтийнмеханизмыгбийболгох;

4.5.Малчдынзээлийнхүү, төлбөрийгхойшлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан шинэзээлийнэхүүсвэрийгнэмэгдүүлэх;

4.6. Тариаланчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, газар тариалангийн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,

4.7. Төрийн орон сууцны корпорацын Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж түрээсийн байранд амьдарч байгаа иргэд, айл өрхийн түрээсийн төлбөрийг 3 сараар чөлөөлөх, 

4.8. 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 6 сарын хугацаатай болгох.

Тав.Бусад

5.1.Коронавирустэй тэмцэх чиглэлийн хүрээнд гарсан төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэрийг тухайн байгууллагын албан ёсны цахим хуудсандаа тусгайлсан цонх үүсгэн байршуулж, олон нийтэд эргэлзээгүй, үнэн зөв мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх;

5.2.Төрийн байгууллагууд иргэдэд үзүүлдэг үйлчилгээ тус бүрийнхээ бүрдүүлэх материал, төлбөр хураамж, шийдвэрлэх /хариу өгөх/ хугацаа, шат дамжлага, материал хүлээн авахаас татгалзах буюу материалыг буцаах үндэслэл, үйлчилгээний цагийн хуваарь болон бусад нөхцөл, шаардлагын талаарх бүх төрлийн мэдээллийг цогц, системтэйгээр цахим хуудсандаа байршуулж, утсаар тухай бүр лавлагаа, мэдээлэл өгөх, зайнаас үзүүлж болох үйлчилгээг тодорхойлон үр дүнтэй, иргэдэд төвөггүй, хүртээмжтэй байхаар зохион байгуулж нэвтрүүлнэ.

5.3.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдлийг таслан зогсоох чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлын төсвийг Засгийн газар тусгайлан төлөвлөж, Улсын Их Хурлаар батлуулах;

5.4.Коронавирусийн халдвар авсан буюу сэжигтэй нөхцөлд байгаа иргэдийг байрлуулсан эмчилгээний болон хамгаалалтын бүсэд үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, холбогдох бусад ажилтанд энгийн үед олгодог үндсэн цалинг нь 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох

5.5.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын онцгой нөхцөлд,тусгай дэглэмээр үүрэг гүйцэтгэж байгаа бусад төрийн албан хаагчдад энгийн үед олгодог үндсэн цалинг нь 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин, хөлс, урамшуулал олгох;

5.6.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний түр горим, стандартыг тогтоон, хэрэгжүүлэх;

5.7.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдлийг таслан зогсоох чиглэлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, нийгмийн дэг журам, сахилга, хариуцлагын байдалд тавих хяналтыг сайжруулах, идэвхижүүлэх зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах;

5.8.Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, эмзэг байдлыг бууруулах, эрсдлийг таслан зогсоох чиглэлийн хүрээнд Засгийн газар Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг, бүрэлдэхүүнд хугацаатай өөрчлөлт оруулж, тэдгээрээр дамжуулан гадаад улс оронд суугаа иргэддээ санхүү, эрүүл мэндийн болон шаардлагатай бусад туслалцаа, үйлчилгээг үзүүлэх;

5.9.Коронавирусийн халдвар авсан өвчтөнийг эмчлэх зорилгоор Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон бусад улс орноос эмч, эмнэлгийн ажилтан урих, Монгол Улсад нэвтрүүлэх, тусгай үүргийн онгоцоор авч ирэх.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x