2020/04/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°
13:00
S30
12°

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлж байна

ikon.mn
2020 оны 2 сарын 25
iKon.MN

Коронавируст халдвар өргөн  хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такэши Касай мэдээллээ.

 
Photo by WHO/Yoshi Shimizu

Ингээд түүний өгсөн мэдээллийг хүргэж байна.



Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ.

БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна. Энэ нь Монгол улс эсвэл өөр нэг газар халдвар хялбар тархана гэсэн үг биш. Тархахгүй ч байж болно. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий л хүч, нөөцөө дайчилж байгаа ч  хүн амын дунд тархаад эхэлсэн үед бэлэн байдлаа хангах чиглэл рүү шилжих шаардлага тулгарч байна. Энэ цаг хугацаа шаардсан арга хэмжээг улс орны өнцөг булан бүрт хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр эхлэхгүй бол оройтно. 

Халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд нэн түрүүнд эрсдэлт бүлэгт чиглэсэн, эрүүл мэнд, нийгмийн үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлнэ. Бид одоо бэлэн байдлаа хангахгүй бол дээрх арга хэмжээг хэрэгцээтэй үед нь идэвхжүүлэх боломжгүй болно. 
Жишээ нь, халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд, эрүүл мэндийн байгууллага эрсдэлтэй бүлэг, хүнд өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээнд анхаарах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд халдвар авсан тохиолдол бүрийг тусгаарлах, хөл хорио тогтоохын оронд хөнгөн явцтай өвчтөнүүдийг гэрт нь эмчлэх чиглэл барина. Түүнчлэн эмнэлэг үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтанд халдвар тараах эх уурхай болохоос сэргийлсэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Мөн сэжигтэй бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр оношлох, хавьтлын судалгаа хийх ажлыг зогсоож, лабораторийн оношилгоог тандалтын буюу газар зүйн тархалт, чиг хандлагыг хянах зорилгоор хийж, энэ мэдээллийг хариу арга хэмжээний шийдвэр гаргахад ашиглах шаардлагатай байна. 
Энэ шинэ өвчний талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул хүмүүс санаа зовох нь аргагүй юм. Бэлэн байдлаа хангах бол бидний хийх хамгийн чухал зүйл. Засгийн газраас авч буй арга хэмжээнээс гадна өөрийгөө болон гэр бүл, ялангуяа эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамгаалах хамтын хариуцлагыг бид хүлээж байна. Гараа ойр ойрхон савандаж угаая. Ханиаж найтаахдаа ам, хамраа амны цаасаар эсвэл шууны дотор талаар халхалъя.

Халдварын шинж тэмдэгтэй хүнээс дор хаяж 1 метрийн зай барья. Хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байх хэрэгтэй. Хэрэв амьсгалахад хүндрэлтэй шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлдээ болон цахим сүлжээгээр цуурхал, буруу ташаа мэдээлэл битгий тараагаарай. Буруу мэдээлэл нь өөрт болон бусдад хохиролтой шийдвэр гаргах эрсдэл дагуулдаг.

ДЭМБ халдварын тархалт, хүндрэлийн зэргийг нарийвчлан хянаж байна. Одоогийн байдлаар БНХАУ-д гарсан тохиолдлын 2% нь нас барсан. Хубэй мужаас бусад газар нас баралт 0.4% байна.
Үүний зэрэгцээ улс орнуудыг бэлэн байдлаа хангахыг уриалж байна. COVID-19 халдварын дэгдэлтийн үед дээр дурдсан арга хэмжээнд шилжих шаардлага гарахгүй байж болох хэдий ч үүнд зориулсан цаг хугацаа, хүчин чармайлт нь ямагт үр дүнтэй байна. Учир нь бид ирээдүйд хэзээ нэгэн цагт гарч болзошгүй өвчин, дэгдэлтэд илүү бэлтгэлтэй болж байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилласаар байх болно. Одоо гарч буй энэ дэгдэлт бол бидний бэлэн байдлыг шалгаж буй сорилт юм. Зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлыг шийдэхээс гадна болзошгүй эрсдэлд бэлтгэж, бүх түвшинд арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйд учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бид хамтдаа багасгаж чадна.

Англи хэл дээр:

It is time to prepare for the possibility of wider transmission 
of novel coronavirus
Dr Takeshi Kasai
WHO Regional Director for the Western Pacific
Our Region is at a critical juncture in the coronavirus disease (COVID-19) outbreak. The majority of cases are still in China, but the virus has now been confirmed in many parts of the world. While we must continue efforts to contain its spread, it is also time that all countries, including Mongolia, prepare for the possibility of wider transmission.

There are now reports of clusters of cases with no apparent link to China. The latest information suggests that the virus may be more transmissible than early data suggested. This does not mean that the virus will start spreading easily within Mongolia or elsewhere tomorrow, or perhaps ever – of course, we hope that it won’t. But while countries are still working hard on containing the virus, we must be ready in case there is wider spread. This requires action today, because preparation takes time, especially to ensure that the response reaches everyone in all parts of the country.
Responding to wider transmission would require shifting the focus of activities to protect the vulnerable and minimize the health and social impact. If we don’t prepare now, we will not be able to activate those plans when they are needed.

For example, in case of wider community transmission, we would need to ensure health facilities can focus on treating the most vulnerable and severe cases. This may mean planning to switch away from medically isolating or quarantining everyone who is infected, to encouraging people with mild illness to stay at home to recover – so that health care facilities do not become overwhelmed. Steps must also be taken to ensure health facilities do not become places that amplify the virus’ spread, infecting staff and other patients.

We must also be ready to make a switch away from testing all suspected cases and tracing the contacts of every person who has the virus, to instead applying limited testing capacity to monitor geographical spread and trends – and using this information to inform decisions about the most appropriate public health response.
I understand why people are worried, as this is a new disease and there is much we still don’t know. The best thing we can do is to be prepared. In addition to those measures governments can take, we all share a collective responsibility to take simple measures to protect not just ourselves as individuals, but our communities, including the most vulnerable. Wash your hands – frequently, and thoroughly. If you are coughing or sneezing, cover your nose and mouth with a tissue or your elbow. Keep your distance – we recommend at least 1 metre – from people who are unwell. If you’re sick, stay home so you don’t risk infecting others – and seek medical care if you have trouble breathing. And please, don’t circulate rumours and misinformation online and to your friends and family. When people have the wrong information, they can make decisions which actually harm themselves, and others.

In addition to looking at the virus’ transmissibility, we are closely monitoring its severity. Of all cases reported in China to date, around 2% of people have died. Outside of Hubei province, the death rate among those infected is around 0.4%.
We must continue to watch the transmissibility and severity of the virus closely and assess the situation as it evolves. In the meantime, we urge countries to prepare. Even if, in the end, there is no need to switch on these measures in response to the COVID-19 outbreak, this is always time and effort well-spent – because it makes us better prepared for the next new disease or outbreak, whenever that may occur.

WHO will continue to support Mongolia and all countries in their preparedness and response efforts. The current outbreak is a test for all of us, but by focusing not only on what confronts us today, but planning ahead for tomorrow, taking steps to ensure preparedness efforts reach every corner of every country, together we will be able to limit the health, social and economic impacts.

 

Эх сурвалж: ДЭМБ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x