Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хаан музейн лого, брэндбүүк бүтээх уралдаан зарлалаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Чингис хаан музейн үзэл баримтлалыг өнгөрсөн долоо хоногт баталсан талаар бид мэдээлсэн.

Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн байгууламж байх бөгөөд улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа билээ.  

Тэгвэл тус музейн лого, брэндбүүк бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлалаа.

Уралдааны удирдамжид зааснаар дараах шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд:

  • Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх;
  • Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөхөөр байх;
  • Утга, агуулга, уран сайхны хувьд зохицолдсон байх;
  • График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
  • Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
  • Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх;
  • Бүтээлийн тайлбарыг хавсарган ирүүлэх;
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;
  • Албан бичиг /бланк/, нэрийн хуудас, дугтуй, календар, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор... гэх мэтэд ашиглагдах;

Материалыг 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ныг хүртэл info@chinggisinstitute.gov.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Сити тауэр оффис 16-02-01 тоот, БСШУСЯамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн байранд хүлээн авах юм байна.   

2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр уралдааны шалгаруулалтын дүнг https://www.facebook.com/ChinggisInstitute/ цахим хаягт байршуулан шалгарсан бүтээлийн эзэнд утас ба буцах хаягаар мэдэгдэх бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй аж.

Шагналын сан 8.5 сая буюу түрүүлсэн бүтээлд таван сая төгрөг гардуулах юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7000-0068 утас болон БСШУСЯ-наас авч болох нь.