Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Өвчилсөн хүүхэд халуураагүй үедээ орчноо сонирхох нь бага, хоол идэхгүй байвал хүндэрч байгаагийн илрэл"

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Өвчилсөн хүүхэд халуураагүй үедээ орчноо сонирхох нь бага, хоол идэхгүй байвал хүндэрч байгаагийн илрэл"
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн цаг үеийн байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн их эмч, клиникийн профeссор А.Оюунчимэг холбогдох зөвлөгөөг өгөв.

"Хүүхдээ томуугаас хамгаалахын тулд олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалт заавал зүүх ёстой, хаалт нь таныг болон таны хүүхдийг элдэв халдвараас хамгаална. 

Мөн 3 ба түүнээс доош сартай хүүхдийг хөхөөр хооллох, энгийн хоол иддэг болсон бол шөлтэй хоол өгч байх, хүүхдүүдээ эрт унтуулах хэрэгтэй. Хүн даарахад дархлаа нь сулардаг тул гадуур гарахдаа дулаан хувцаслах. 

Хэрэв хүүхэд өвчилсөн бол халуураагүй үедээ ямар байна гэдгийг сайн ажиглаарай. Хүүхдүүд халуураагүй байхдаа орчноо сонирхох нь бага, хоол идэхгүй, улбагар ноомой байвал өвчин хүндэрч байна гэсэн үг тул эмнэлэгт хандах нь зөв.

Халуурахдаа царай нь улайж, гар, хөл нь халуун байвал хэвийн халууралт. Харин царай нь цонхийж, хөл гар хүйтэн, бие чичирч байвал муу учир эмнэлэгт яаралтай хандаарай" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.