Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN

ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/477678272920782/

Урьд шөнө нэгдүгээр сарын 22-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн халдвар нь Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж үзээгүй талаар мэдээлсэн.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам өдөр бүр 11:00 цагт цаг үеийн мэдээлэл өгч байхаар болжээ.

Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Я.Буянжаргал “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бүх зөвлөмжийг гаргасан. Бид эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, Сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж байгаа. Бүх аймгуудад цахим сургалт хийсэн.

Иргэд ХӨСҮТ-ийн 80086829 утсаар зөвлөгөө авах боломжтой" гэдгийг хэллээ.

"Эрээн-Улаанбаатарын автобусаар 6 настай, эмэгтэй хүүхэд халуунтай орж ирсийг ээжийнх хамт түр тусгаарласан"

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл  “Сошиалаар явж буй зарим мэдээлэл худлаа. Эрээн-Улаанбаатарын автобусаар 6 настай, эмэгтэй хүүхэд халуунтай Замын-Үүдээр орж ирсэн. Хүүхдийг ээжийн хамт Замын-Үүдийн эмнэлэгт түр тусгаарласан. Хилийн хяналтыг сайржуулсан арга хэмжээ авсан.

Шинжилгээний сорьцын хариу маргааш гарна. Ээж охин хоёр БНХАУ-ын /Өвөрмонгол/ иргэн учраас хил хаахаас өмнө буцна.

Өвчин гарсан орноос зорчиж ирсэн хүмүүсийн халууныг үзээд шинж тэмдэггүй хүмүүсийг нэвтрүүлнэ.

Мөн цагаан сартай холбоотойгоор энэ өвчлөл тархах өндөр эрсдэлтэй учир урьдчилан сэргийлэх зөвлөмжийг бид байнга ард иргэддээ өгч, анхааруулж байна.

500 гаруй тохиолдол бүртгэгдээд байхад эндэгдэл бага байгаа нь эрсдэл бага байгааг харуулж байна.

Хилийн хяналт харьцангуй сайн байгаа учраас халуурсан иргэдийг шинжилж байгаа" гэв.

Мөн тэрбээр "Аливаа улсад өвчлөлөөс сэргийлэхийн тулд хилээ хаах тохиолдол маш ховор. ДЭМБ-аас олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой аюултай гэвэл тухайн орон нутгийн хилийг хааж тусгаарлах арга хэмжээ авдаг.

Түүнээс бусад тохиолдолд хил гаалийн хяналтыг л сайжруулах зөвлөмжийг өгдөг.

Энэ шинэ халдварт өвчин учраас хүнсний бүтээгдэхүүнээр дамжиж халдварлахыг үгүйсгэхгүй" гэдгийг нэмж хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.