2020/04/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.09₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
16:00
S30
12°
17:00
S26
11°
18:00
S26
10°
19:00
S26
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
03:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар парламентууд хамтран ажиллана

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 18
iKon.MN

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав.

Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Малайзын парламентын дэд даргаас хүслээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэв.

Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ойрын үед Монгол Улсын Их Хурлаас тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x