Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд онгоц осолдсон нь пуужин харвасантай холбоогүй хэмээн Украины ЭСЯ-наас мэдэгджээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:55 2020/01/08

Украины авиа компанийн агаарын хөлөг осолдсон шалтгааны талаар Иран дахь Украины Элчийн сайдын яамнаас тайлбар хийхдээ "Урьдчилсан мэдээллээр ослын шалтгаан нь хөдөлгүүрийн доголдол гэх мэдээлэл авсан. Террорист халдлага эсвэл пуужингийн дайралттай хамааралгүй" гэжээ.

Одоогоор Ираны Иргэний агаарын тээврийн удирдах газраас ослын шалтгааныг тогтоохоор шалгалтыг эхлүүлсэн бөгөөд шаардлагатай мэдээллийг цуглуулж байгаа юм.

Ослын улмаас нас барагсдын 82 нь иран, 63 нь канад, 11 нь украин хүн байжээ. Мөн амь хохирогсдын дөрөв нь афган, гурав нь герман, мөн тооны Британи үндэстэн байсан тухай Украины Гадаад хэргийн сайд Вадим Пристайко мэдээллээ.

14:18 2020/01/08

Ослын улмаас 176 хүн амь үрэгджээ

Агаарын хөлөгт 167 зорчигч, нислэгийн багийн 9 ажилтан нийт 176 хүн байсан бөгөөд тэд бүгд амь үрэгдсэн хэмээн нисэх буудлын олон нийттэй харилцах ахлах ажилтан Али Хашани мэдэгджээ. Мөн Иран дахь Украины Элчин сайдын яамнаас зорчигчид болон хөлгийн багийнхан бүгд нас барсныг баталсан байна.

Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотныхонд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.

Ираны мэдээллийн хэрэгслээр анхлан ослын тухай мэдээлэхдээ онгоцонд 180 зорчигч сууж явсан гэж байв.

12:02 2020/01/08

Иранаас Украины Киевийг зорьсон онгоц осолджээ

Ираны Тегеран хотын нисэх буудлаас орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөө хөөрсөн Боинг 737 удалгүй осолдсон тухай тус улсын ISNA мэдээллийн агентлаг мэдээллээ.

Имам Хомейни нисэх онгоцны буудлаас Украины Киев хотыг чиглэсэн хөөрсөн уг онгоцод нислэгийн багийнхан болон 180 зорчигч байжээ. ISNA агентлагийн мэдээлсэнээр Украины авиа компанийн тус онгоц техникийн саатлаас үүдэн осолдсон байх магадлалтай аж.

"Аврах баг ослын газарт очсон ч онгоц шатаж, ойр орчимд гал авалцсан тул тусламж үзүүлэх боломж хомс байна" хэмээн Ираны онцгой байдлын албаны тэргүүн Пирхоссэйн Коуливанд мэдээлжээ. 

Мөн тэрбээр онгоц Паранд болон Шахреяр хотын ойролцоо осолдсон бөгөөд зорчигчдын ихэнх нь амь үрэгдсэн гэлээ.

Эх сурвалж: CNN