Сурагчдын амралтыг сунгах эсэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Тиймээс нийслэлийн сурагчдын амралтын хугацааг сунгах эсэхийг тодрууллаа.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "Сурагчдын амралтыг сунгах эсэх шийдвэрийг хотын дарга гаргах эрхтэй. Ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотогоор сунгаж болох хэдий ч нөгөө талаас хүүхдүүд гэртээ цоожлогдож үлдэх, галаа түлж чадахгүйгээс угаартах эрсдэл бас байгаа. Тиймээс тал талын хүчин зүйлийг харж байж шийдвэр гаргана.
Энэ долоо хоногийн Лхагва гараг гэхэд сурагчдын амралтыг сунгах эсэх талаар шийдвэр гарна" гэлээ.
Хотын дарга өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оролцож байгаа бөгөөд хуралдааны үеэр улс болон нийслэлийн хэмжээнд амралт сунгах эсэх асуудал мөн яригдаж магадгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!