Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Сурагчдын амралтыг сунгах эсэхийг ирэх долоо хоногт шийднэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Сурагчдын амралтыг сунгах эсэхийг ирэх долоо хоногт шийднэ"
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн сурагчдын амралтын хугацааг сунгах эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарах юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Боловсролын газраас ханиад томуугийн дэгдэлт 10 орчим хувьтай байгаа тул сурагчдын амралтыг сунгах саналаа Хотын даргад уламжлах юм байна.

Хуулийн дагуу нийслэлийн сурагчдын амралтыг сунгах эсэх шийдвэрийг Хотын дарга гаргадаг.

Тиймээс Хотын дарга ирэх долоо хоногт шийдвэрээ гаргах талаар эх сурвалж мэдээлэв.

Нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 13-нд эхлэх юм. Үүнээс өмнө шийд гарах аж.

Түүнчлэн ЭМЯ-наас Томуу томуу төст өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн сурагчдын II улирлын амралтыг сунгах саналыг БСШУСЯ–нд албан тоотоор хүргүүлсэн байна.

Энэ жил томуугийн B вирус дамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэнд байна. Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм.

Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай тул сурагчдын амралтыг ийнхүү сунгах саналыг хүргүүлжээ.

Бага, дунд боловсролын тухай хуульд:

15.3.Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно.

15.4.Хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах болон суралцагчдын амралтын хугацааг энэ хуулийн 15.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, хичээлийг түр хугацаагаар хаахыг хориглоно гэж заажээ.