Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуу жолооч дуудлагад явж байсан түргэний машинтай мөргөлджээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Урд шөнө согтуу жолооч түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2019.12.25-ны 01:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн байна.

Түргэн тусламжийн автомашин дуудлагад явж байжээ.

Ослын улмаас нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх нэг автомашин эвдэрч тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий боллоо.

Зөрчлийн хуулийн дагуу жолооч согтуу байсан тул бүх хохирлыг барагдуулна, даатгал үйлчлэхгүйг ТЦА мэдээлэв.

Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул иргэд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС:

14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

3.Жолооч:

3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.