Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Саарал жагсаалтад орж мэдэх нөхцөл үүсэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ft.com

Турк улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны талаарх дутагдлаа богино хугацаанд засаж сайжруулахгүй бол ФАТФ-ын Саарал жагсаалтад орж, олон улсын байгууллагуудаас санхүүжилт авч чадахгүйд хүрэх нөхцөл үүсжээ.

Даваа гарагт гаргасан ФАТФ-ын мэдэгдэлд дурдсанаар тус улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын тус байгууллагын тодорхой зөвлөмжүүд дээр тааруу үнэлгээ авсан байна. Ялангуяа, терроризмын эсрэг санхүүжилт болон олон улсын санхүүгийн системийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул занал учруулж байна хэмээн үзжээ.  Хэрэв ирэх онд ФАТФ-ын зөвлөмжүүд дээр ахиц гаргаж чадахгүй бол Пакистан, Монгол, Иемений нэгэн адил Турк улс Саарал жагсаалтад орох нь ээ.

Вашингтонд төвхнөдөг Америкийн аюулгүй байдлын шинэ төвийн ахлах ажилтан Элизабет Розенбергийн хэлснээр Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зохион явуулдаг хяналт шинжилгээ нь аливаа үндэстний хувьд маш чухал бөгөөд Турк улсын хувьд хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлөхүйц хэмжээний маш тааруу үнэлгээ авсан байна. Түүгээр зогсохгүй харилцан үнэлгээний уг тайланг нийтэд мэдээлэхгүй байхыг хүсэж Засгийн газар хоорондын холбогдох гишүүдийг лоббидох гэж оролдсон тухай эх сурвалжууд мэдэгджээ. 

Энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд Туркийн Сангийн яам хариу өгөөгүй байна. Харин 2015, 2016 онд болсон цуврал бөмбөгдөлтийн улмаас Турк орон терроризмоос ч илүү их хохирол амсаж, үүнийгээ шийдэхийн тулд ямар ч улс орноос хавьгүй их зүйл хийж ирсэн хэмээн албаны хүмүүс нь тайлбар хэлсээр ирсэн. 

Сири, Ирак, Иран болон Европын холбоотой хиллэдэг стратегийн онцлогтой байрлал нь тус улсыг хар тамхи, хүний наймаа, терроризм зэрэг гэмт хэргийн эрсдэлтэй бүс болгодог. ФАТФ-ын тайланд Турк улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдлийг ойлгосон хэдий ч эдгээр гэмт хэргийн талаар улс орны хэмжээнд ноцтой дутагдал илэрсэн буюу ФАТФ-ын шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтийн 9-ийг нь сайжруулах шаардлагатай гэжээ.  

Турк улс алан хядагч байж болох сэжигтнүүдийг шүүх хуралдаанд оролцуулсан талаар тайланд мөн дурдсан байна. Гэвч прокурорууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хэрэгт бага анхаарч, төдийлөн ач холбогдол өгдөггүйг дурджээ. Энэ байдал нь олон улсын террорист бүлгүүдийг санхүүжүүлэгчдийг, тэдний санхүүгийн сүлжээ, дэмжлэг үзүүлэх системийг илүү гүнзгийрүүлэн судлах боломжийг алдсан хэмээн дүгнэхэд хүргэсэн байна. 

Брюссель мөнгө угаах хэргээр Хар жагсаалтыг сэргээх санал гаргасан. Ингэхдээ Турк улсын хэрэгжилт муу, эсвэл хэрэгжүүлэхдээ хэтэрхий удаан байгаа тул уг жагсаалтдаа оруулахыг, мөн НҮБ-ын хориг арга хэмжээ нь Иран, Хойд Солонгос, Талибануудыг хууран мэхлэх зорилготой байсныг анхааруулсан байна. 

Тайлангийн хамгийн сонирхолтой ажиглалтын нэг бол армийн фракцууд Туркийн Засгийн газрыг унагахыг оролдож, 250 орчим хүний аминд хүрсэн 2016 оны төрийн эргэлтийн оролдлогын нөлөө байжээ. Туркийн тэргүүлэх чиглэлийг ганхуулсан гол хүчин зүйл нь амжилтгүй болсон тэрхүү төрийн эргэлт хийх оролдлого хэмээн үзсэн байна. Туркийн Засгийн газраас “террористууд” хэмээн цоллоод байгаа гэмт этгээдүүдийг эрэлхийлж, мөрдөн байцаахын тулд тус улсын эрх баригчид санхүүгийн гэмт хэрэг ашиглахад өнөөдөр ихээхэн анхаарч буйг тодотгожээ. 

Шинжээчид ч мөн санхүүгийн бусад бүлгүүдтэй тэмцэх Турк улсын идэвх санаачилга буурсан нь 2016 онд амжилтгүй болсон төрийн эргэлт хийх оролдлоготой шууд холбоотой хэмээн үзсэн байна. 

 

Эх сурвалж: Financial times