Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгасан байна.
Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хязгаарлалт болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, хуулийн этгээд аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажил эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогджээ.
Илэрсэн зөрчлүүдийг тоочвол:
Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхлээгүй байхад ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгох үүднээс аж ахуйн нэгж, байгууллагаар худал мэдээлэл гаргуулсан, тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нэр бүхий хуулийн этгээдийг шалгуулахаар болжээ.
Ийм атал төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид байгууллагын хэмжээнд үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх, энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх, цалин олголт, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт болон санхүү бүртгэл хяналтын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр АТГ-аас албан бичиг хүргүүлсэн байна.
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийг хянан шалгах ажлаа үргэлжилж байгаа аж.