Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

11-18 насныхан код бичих аргачлалаас суралцав

ikon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "10,000 програмист" төслийн хүрээнд нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь Codercub ХХК-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан "Hour of Code" сургалтыг Улаанбаатар инновацын төвд зохион байгуулжээ.

Тус сургалтад 11-18 насны 127 сурагч хамрагдаж, Олон улсын анхан шатны Код бичих аргачлалаас суралцан сертификат гардан авсан байна.

Сургалтын үеэр Монгол Улсын Их сургуулийн Hackum, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Sys&CoTech клубын оюутан залуус хүрэлцэн ирж, өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж, мэдээлэл технологийн мэргэжлийг сурталчлан таниулжээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс