Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ болон Ж.Бурмаа, М.Болортуяа нар холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 14:30 минутад товлогджээ.

Тус шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. 

Хэргийн талаар эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон юм.

Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ. Прокурорын байгууллагаас эсэргүүцэл гаргахаас гадна З.Баянсэлэнгэ өөрийгөө буруугүй гэж үзэн торгууль төлөхөөс татгалзаж байсан.