Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улсад хохирол учруулсан З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасаж, торгууль ногдуулав

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа буюу 2016 онд Бэрэн группийн барьсан орон сууцнаас 123 орон сууцыг тендэр зарлалгүйгээр худалдан авсан нь улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг хэмээн үзжээ.

Шүүхийн албан ёсны шийдвэр

Шүүгдэгч Цагаан овогт Зангадын Баянсэлэнгэ, Боржигон овогт Миеэгомбын Болортуяа нарыг Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар

  • З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар,
  • М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
  • 972,448,955 төгрөгийг Бэрэн групп ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.