Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгийн хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарлалаа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:33 2019/11/29

З.Баянсэлэнгэд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан талаарх мэдээллийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өглөө.

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 1 сар гарангийн хугацаагаар хойшлуулсан.

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцэж байна.

Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр болсон байна.

Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан хэмээн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

16:54 2019/11/28

БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн 10 дугаар сарын 21-нээс эхлэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид өнөөдрийг хүртэл хорих шийдвэр гаргасан. Түүнийг удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан тул ийнхүү хорьжээ.

З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал 10:00 цагт эхэлсэн ч одоог хүртэл үргэлжилж байгааг шүүхээс мэдээлэв

Хэргийн тухайд, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон. 

Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ. З.Баянсэлэнгэ ч өөрийгөө буруугүй гэж үзэн торгууль төлөхөөс татгалзаж байсан учир уг хэрэг дахин анхан шатны шүүхээр шийдэгдэхээр болжээ.