ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжив

ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисяныг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо хүлээн авч уулзав.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн III хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард амжилттай болж,  энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж буй баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах нь манай улсын тэргүүний зорилт болохыг онцлоод энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Чөлөөт худалдааны хэлэлцээр бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа илэрхийлэв.

 

Тэрбээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах Ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн үр ашгийн нарийвчилсан тооцоог гаргах саналыг дэвшүүлэв.

Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян манай саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг саналыг ажил хэрэг болгохын тулд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тус бүрийн дэмжлэгийг авахын чухлыг тэмдэглэв.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
suren [66.181.178.172] 2019/12/7
teneg hun gej teneg l bdag yum bna daa eee huurhii
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.35] 2019/12/6
оросын 70% татвар буух юмуу буухгүй юмуу
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/12/6
buuhgui ehleed baahan hudal hoshgoruulj baigaad oruulchihdag yum harin ch bur esregeeree ulam dordoj orosiin baraa mashinnuud yamarch tatvargui oruulaad butsaagaad kazahstan uls oros ru baraagaa gargaj chadahgui bur horigt orood tegeed ene holboonoos butsaad garna gesen chin orosuud tegvel kazakhstanii hoid hesgiig avna gej daramtlaad baigaa odoo kazakhstand ene holboond orsnoos bolj buh yumni une tengert hadsan 2004 oni 20prius 24 say 500 myangaar zaragdaj 2001 oni harrier 36 say tugrug baigaa mongol munguur tootsohod ineged zuvhun oros mashin l unadag bolj baigaa uuln ediin zasag n manaihaas tom hernee orosuudad bazuulchihsan haashaa ch hudulduggui odoo yag manai ulsiig iim bolgoh geed baihad ard tumen yuch medehgui baisaar l baidag hii hooson hurelsuhiig magtaj bodit ersdeliig tootsoj uzeh chadvar ch alga bololtoi.
3 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/12/6
ene baiguullaga n zuvhun orosiin ediin zasgiig demjih zorilgotoi baiguullaga ene holboond elsej orson kazakhstan odoo garah geed chadahgui baigaa orosuud uzbekistaniig huchleed barahgui bolohoor n mongol ulsiig hucheer oruulah n l dee ene balai mongol ulsaas urvagchidiig yay da baiz uzbekistan hurtel ene holboond orvol sehehgui gedegee medej baihad ene holboond elsej rovol ediin zasag n sehel avdaggui zuvhun putinii zaavraar l henii hudaldaa yaj ashigtai garah n shiideggdeg mongol ulsad mash hohiroltoi doo naad zahiin medleggui humuus mongol ulsiig yostoi samarchlaa da.
3 | 0 Хариулах
Зочин [24.111.188.174] 2019/12/6
ЕВРАЗЭС гэдэг нь ердөө л 3 улс төдий л юм шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.27.195] 2019/12/6
тарифын болон тарифын бус саад тотгор гэдэггүй юм л даа. Тарифын бус хязгаарлалт гэдэг шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.119] 2019/12/6
Наад армян чинь ямар мэдэлгүй хүн. Путинээс л асуудаг хүн
5 | 0 Хариулах