ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэцэгмаа: Хотын төвийн сургуулиудын орчимд замын хөдөлгөөн сийрэг болсон эерэг үр дүн гарч байгаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн автобус гарч байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 18 ААН-ийн 900 автобус явж байна. Амралтын өдөр 600 автобус үйлчилгээнд гардаг. Ойрын хугацаанд ачаалал ихтэй чиглэлүүдийн автобусны тоог нэмэхээр 20 орчим автобусыг бэлтгэж байгаа.

-Нэмж үйлчилгээнд явуулах автобуснуудыг аль аль чиглэлд явуулах вэ, Одоогоор хамгийн ачаалалтай чиглэлд хэчнээн явтобус явдаг вэ?

-Ачаалал ихтэй чиглэлүүдэд 20-25 автобус үйлчилгээнд гардаг. Одоогийн байдлаар хамгийн ачаалалтай нь Таван шар-Улаанхуаран, Зүүнсалаа-Халдварт чиглэлүүд байна. Өглөө хотын төв рүүгээ, орой зах руу чиглэсэн иргэдийн урсгалын гол ачааллыг энэ хоёр чиглэл үүрч байгаа.

Нэмэгдэх автобусуудыг Нисэх, Чингэлтэй, Зүүнсалаа, Өлзийт хороолол, Улаанчулуут, Таван шар гэх мэт чиглэлүүдэд явуулна.

-Арваннэгдүгээр сарын 15-наас сургуулийн автобус явж эхэлсэн. Хэчнээн автобус явж байгаа вэ?

-29 сургуулиас 33 чиглэлд 40 сургуулийн автобус яваад хэвшчихлээ. Давхардсан тоогоор өдөрт 5,000 хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлдэг. Өглөөд 1,800, өдөр 2,000, оройд 1,200 орчим хүүхэд сургуулийн автобусанд сууж байна. Хотын төвийн 1, 45, 5, 6, 31, 35 гэх мэт том сургуулиудын орчимд замын хөдөлгөөн сийрэг болсон эерэг үр дүн гарч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.0.105] 2019/12/6
Энэ угаасаа утгагүй зүйл. Гэрийнхээ ойр орчмын харъяалагдах сургуульдаа л хүүхдээ явуулах боломжийг бий болгох, өөрөөр хэлбэл орон даяар боловсролын нэг стандарттай болгох хэрэгтэй. Тэрнээс ийм автобус төдийхөн бол зүгээр л нүд хуурсан асуудал. Нэг ёсондоо жинхэнэ утгаараа үргүй зардал. Тэгээд ч ер нь хотын төвийн сургуульд хүүхдээ явуулбал мундаг хүн болно гэж хэн хэлсэн юм. Тэрнээс илүү монголчууд хүүхдээ хүн чанартай хүн шиг хүн болгоход л анхаарах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.192] 2019/12/5
монголд америкийн ашиглахгүй дром дээр байгаа онгоцыг онцгой байдлын албанд өгвөл
0 | 0 Хариулах
Батэрдэнэ,Ж [64.119.25.81] 2019/12/5
Ерөнхий боловсролын сургуулийн харъяа хорооны хүүхдийг элсүүлэн авах журмыг хүчингүй болгож, нийслэлийн аль дүүрэгт хүүхдээ дуртай сургуульд нь оруулдаг боломоор байна. Нийслэлийн засаг дарга энэхүү дүрэм журмыг огт мэддэггүй хууль тогтоомжыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байнай. тухайлбал хотын төвийн 23, 24-р сургуульд Нисэхийн болон яармагийн хүүхдүүд сурна гэдэг тухайн сургуулийн захирлуудын авилгыг олон нийтэд ил харуулсан явдал. Тухайн сургуулийн бага ангиуд дунжаар 40-50 сурагчтай байхад нэмж авилгаар хууль тогтоомжыг санаатай зөрчиж байгааг шалгах хэрэгтэй
1 | 2 Хариулах
Зочин [192.82.64.19] 2019/12/5
Автусанд нь суугаад байгаа эцэх эхчүүдийг /оркуудийг/ болиулмаар юмаа
7 | 0 Хариулах
Зочин [192.82.71.170] 2019/12/5
Их зөв ажил болсоон
4 | 0 Хариулах
Зочин [122.201.22.108] 2019/12/5
Shhaddaaarai
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.230] 2019/12/5
Сийрэг боллоо гээд машиныхаа тоо, хэрэглээг хязгаарлахгүй өол манайхан чинь өө сайхан сийрэг боллоо гэнгүүт дахиад машин нэмээд авчихна шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.71.170] 2019/12/5
Татвар нэмж байгаа болохоор гайгүй байхаа
3 | 0 Хариулах