ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Музейн барилгыг авч үлдэх бидний тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ"

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол туургатан төв холбооноос “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” сэдвээр мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

2019 есдүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатарт иргэдийн форумаас хэлэлцүүлэг зохион байгуулсан. Салбар салбарын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгээс Байгалийн түүхийн музейг авч үлдэх асуудалд байр сууриа нэгтгэж, иргэдийн анхааралд оруулж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Гадны мэргэжилтнүүд хуучны барилгуудыг хүчитгэн засварлах боломжтой гэсэн дүгнэлтээ гаргаад өгсөн байхад түүнийг үл хайхран ахуйн шинжтэй шалтгаан хэлээд буулгах байр суурь илэрхийлээд байна.

Байгалийн түүхийн музейг авч үлдэх зорилготой иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс барилгыг хүчитгэн засахад шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гадуур шийдвэрлэх боломжийг бий болгоод байсан. Бидний хоёр сар гаруйн тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ.

Улсын төв музей буюу Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаад дуусаж байна. Урдаас нь харахад зүгээр байгаа мэт боловч ард талыг нь буулгаад дууссан байна. Нэг л өдөр нүүрэн тал нь буух байх. 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч Чингис хааны музей байгуулах болсныг зарласан бөгөөд наадмын өмнө Байгалийн түүхийн музейг буулгах шийдвэр гарсан" хэмээн Улаанбаатарт иргэдийн форумын гишүүн Д.Цэрэнжав өнөөдрийн хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр "Сүүлийн хоёр сарын хугацаанд Байгалийн түүхийн музейг буулгахгүй байх асуудлаар дуу хоолойгоо хүргэж, тэмцсээр байсан. Уг барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэж авч байлаа. Энэ барилга Монгол Улсын орчин цагийн хот байгуулалтыг түүхийг илтгэх барилгуудын нэг учраас соёлын өвд бүртгэн авсан. Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Дуурь бүжгийн эрдмийн театр нь Монголын орчин цагийн түүхийг харуулсан ач холбогдолтой барилгууд юм.

Хотын төвд шинээр барилга барих тоолонд оршин суугчдын тав тух алдагдаж, түгжрэл нэмэгддэг" гэдгийг хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол туургатан төв холбооны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр "Биднийг дэмжиж буй хуульчид үнэ төлбөргүй ажиллаж, шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс буулгахгүй байх шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Уг шийдвэр гарсны маргааш л нураагаад эхэлсэн байна. Дараагийн шатны шүүх хурлын тов зарлагдаагүй байхад л яаран буулгаж байна.

Барилгын дээврийг нураах ажил эхэлснийг уржигдар мэдсэн. Ингээд тендерийн мэдээлэл дээрээс хараад буулгаж буй компанитай холбогдоод, шүүх дээр асуудал байгааг хэлтэл ажлаа зогсооно гэдгээ хэлээд уулзахаар болсон. Маргааш нь 14:00 цагт буюу товлосон цагтаа бид очоод цаг гаруй хүлээсэн ч ирээгүй. Утсаар холбогдоход шүүхийн маргаан шийдвэрлэгдтэл ажлаа зогсооно гэсэн боловч шөнийн цагаар техник оруулаад буулгах ажлыг үргэлжлүүлсэн байна. Тиймээс цаашид хардлага төрүүлж байгаа газрын асуудал дээр хяналт тавьж явна. Буулгана гэж яриад байгаа театрууд, музей, номын санг бүгдийг нь хотын төвөөс гаргахаар төлөвлөсөн байна. Тодруулбал, хоёр театрыг нэгтгээд Үндэсний урлагийн их театрт аваачихаар төлөвлөсөн бөгөөд уг театрыг ҮСАХ эсвэл ҮЦХ-нд барина гэж байгаа. Төв номын санг Америкийн ЭСЯ-ны хойно аваачих бол Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина гэсэн. Ингээд гоё сайхан шинэ барилгад оруулах тухай яриад хотын төвийн барилгуудыг буулгах гэж байгааг ердөө л газартай нь холбоотой гэж хардаж байна.

Бидний зүгээс зөвхөн Байгалийн түүхийн музейн барилга биш соёлын өв болсон түүхэн барилгуудыг хамгаалахаар байр сууриа илэрхийлсээр байх болно" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд болон төрийн бус байгууллагуудын зүгээс "Соёлын өвөө Соёлын сайдаас хамгаалъя" гэх уриалга гаргаж байгаа гээд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг шүүхэд өгөх санаачилга гаргана гэдгээ мөн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.24.54] 2019/11/27
Хэдэн тэнэгүүдээ битгий донгос, битгий хоосон эх оронч дүр эсгэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.61] 2019/11/26
ene neg heden erguu malnuud odoo boliosoi harah tsarainii erguu atsnuud bna ineed hurgeed baihiin
0 | 2 Хариулах
Зочин [192.82.72.182] 2019/11/26
НУРААЖ ХЭРЭГГУЙ
2 | 1 Хариулах
Зочин [150.129.140.114] 2019/11/25
Хөөгдөөд гарсан 800 энэ сэтгэгдэл ямар их бичээ бэ нураа нураа гэж дайраад
2 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/11/25
1 дүгээрт, хэрэв нэгэнт ар тал нь нураагдаад зөвхөн нүүрэн тал нь бүтэн үлдсэн юм бол одоо юугаа хамгаалах гээд байгаа юм вэ? Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд юу гэхэв. 2 дугаарт, музейн барилга маань тийм сайхан өв болгохоор барилга биш, харин дотор нь байгаа түүхийн өвүүд л жинхэнэ улсын өв байлтай. 3 дугаарт, хуучин муу барилгаа нураагаад түүхийн өвүүдээ сэтгэл амар хадгалчих сайхан барилгатай болоход юу нь буруутаад байна.
2 | 5 Хариулах
ӨӨӨӨ [64.119.20.11] 2019/11/25
ЭНЭ БАРИЛГЫГ НУРААЖ ОРОНД НЬ САЙХАН БАРИЛГА БАРИХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БАРИЛГААС АВАХ ЮМ БАЙХГҮЙ. ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ БОЛОХООР ЮМБАЙХГҮЙ. УРАН БАРИЛГА ТАЛААСАА Ч БАЙХГҮЙ. БИТГИЙ УЛСЫН АЖИЛД СААД БОЛ. ХАР БИСДААНУУДАА
7 | 6 Хариулах
Матарын арьснуудыг тогтоо [64.119.21.24] 2019/11/25
Хүний хэлээр сайжруулна гэж хэлсэн санагдхын.. өөр шоуны сэдэв алгуу ха ха... өөр ажил олж хий!!
2 | 4 Хариулах
ПАРК ЯАЖ ЖИЖГЭРЛЭЭ? [213.196.211.5] 2019/11/25
Нэг тийм хүүхдийн паркын тал нь Шангрилла болчихсон шиг адилхан юм болох юм шиг санагдаад байна шүү.
7 | 2 Хариулах
Зочин [202.9.40.58] 2019/11/25
Ulsiin hogjild gai bolson malnuud zailaasai bilee
5 | 8 Хариулах
Миний мэддэг монгол крилл [66.181.161.82] 2019/11/25
Миний мэддэг монгол крилл бичгээр бол соёлын өв өө эсхүл өвийг гэж бичих ёстой байх
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.45] 2019/11/25
bitgi turiin ajild gatsaa bolood bai malnuudaa.
4 | 4 Хариулах
Tom hotel bosoh ni [202.126.89.124] 2019/11/25
Tom hotel bosood nuguu 800 hujaa chin 8000 bolood butsaj avilgadaj orj ireed bairlaj zalilangaa urgeljluuleh ni dee
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.232] 2019/11/25
Эрдэнэ хүүдээ PR хийсэн. Даанч хол явахгүй сэдэв. Ухаан муутай л байна
3 | 3 Хариулах
Зочин [202.126.88.202] 2019/11/25
Хот гэдэг хүмүүсийн гараар бүтээсэн оюуны бүтээлийн биежилт. Ямар ч барилга байсан түүнийг үнэтэй гэж үзвэл Соёлын өвд бүртгэн авах хэрэгтэй. Байгалийн музейг соёлын өвд бүртгэн авсан бол Хуулиа хэрэгжүүлж хамгаалж авч үлдэх нь зөв. Буулгана гэж байгаа үндэслэлүүд шалтаг болохоос үнэхээр буулгах шалтгаан харагдахгүй бна.
7 | 3 Хариулах
Зочин [203.169.49.118] 2019/11/25
Энэ чинь анхнаасаа сургуулийн барилга шүү дээ, музей биш, тэмцэгчид арай өөр чухал юмны төлөө тэмцээч дээ, өчнөөн чухал асуудал бий шүү дээ
4 | 6 Хариулах
Зочин [192.82.66.172] 2019/11/25
Ёстой Монголчуудын дайсан байна даа эд нар
3 | 3 Хариулах
Зочин [122.201.26.172] 2019/11/25
Энэ хүмүүс яагаад Чингис музей бариулахгүй гээд байгаа юм болоо. 6 жилийн өмнө энэ сургуулийн барилгыг хүн орж болохгүй гээд хаачихсан шүүдээ
4 | 6 Хариулах
zochin [103.111.68.3] 2019/11/25
Барилгыг тордоод ч нэмэргүй юм байна лээ шүү дээ. Ямар 200-300 жилийн өмнө барьсан барилга биш биз дээ. Тэгээд нурвал хэн хариуцлагыг хүлээх юм
2 | 5 Хариулах
Зочин [192.82.77.38] 2019/11/25
Та нарын тэмцэл шал утгагүй наад байгалийн түүхийн музейн барилга чинь архитектурын хувьд тэр интерер экстерер чинь хүний нүд булаахаар барилга биш үү дээ харин төв номын сан дуурь драмын барилгуудыг буулгаж болохгүй юм байгаа архитектурын хувьд онцгой шийдэлтэй барилга шүү дээ жаахан барилга архитектурын мэдлэгтэй байж тэмцээ хоосон улс төржилт хэрэггүй шүү новшнуудаа
3 | 8 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [103.229.121.153] 2019/11/25
Орон нутгийхаан нутагруугаа буц. Хотын бид өөрсдөө мэдэчье алт барилгыг нураах алийг нураахгуйг. Гэрт зочиноор орж ирчээд энэ тавилга болохгуй байна тэр болохгуй байнаа авч хая гэдэгтэй адил харагдаж байна. Та нар биднуусыг хоймортоо суулгадгүйтэй адил шд. Энэ Музей барилга хотын нэгэн түүхэн дурсгалтай газрын нэг.
16 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2019/11/25
Minii surch bsn surguuliig nuraana gesen (5r surguuli), minii uzdeg muzeig bas nuraaj bn, yalaltiin talbai, leninii muzei, narnii titem geed huuhed nasnii dursgaltai buh zuil bhgui bolj bn. Iim hogiin hotiin udirdlaga, humuusiin dursamjind us tsatssan tsevdeg uls turchid gazriin naimaachidaas zalhaj guitslee
3 | 2 Хариулах
Хөдөө [66.181.169.162] 2019/11/25
Энэ нэг хэдэн хөдөөний ацнууд нээрээ 5 10 цаас харж худлаа асуудал барьж авч сенсаац тарьдагаа болимоор юм. Ажил хийхгүй худлаа нэг ТББ гэж юм нээсэн болоод ажил бүтээн байгуулалтанд саад болж байх юм. Хөдөөрүүгээ зайлалдаа
3 | 7 Хариулах
Chi uuruu huduu [172.58.139.31] 2019/11/25
Chi hotod sayahan orj irsen bololtoi. Ta nariig irhees omno hot seruuhen, hotiin tovdoo museum ntr baisiimaa
4 | 1 Хариулах
Зочин [66.181.169.162] 2019/11/28
Сэрүүхэн нтр зөв ч бичиж чадахгүй эргүү гөлөг вэ. Хотод төрж өссөн юм бол ийм балгас болсон барилгаар яах гээд байгаа юм? Хэзээ ч нурж хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэх юм бүү мэд?!!!
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.88] 2019/11/25
Нураах нь зөвөө. Харин газар дээр нь нэг дарга оффис дэлгүүр барчихалгүй музейгээ байриасай. Аягүй бол хувийн хаусаа барих гэсэн хүн байгаа л байх.
2 | 5 Хариулах
Zochin [172.58.139.31] 2019/11/25
Офисын барилга барих юм гэсэн. Чингтмийн музей 1 давхарт нь эсүүл 1 буланд нь орно
1 | 0 Хариулах
Erdenet [66.181.164.235] 2019/11/25
Учиргүй их дурсгал болчихоор ч барилга биш дээ, элэгдэл энэ тэрээ,аюул заналаа бодоод шинээр барилга барилгүй яахав . Тэрнийгээ л харин шүдэнзний хайрцаг биш хаанаас нь ч харсан монгол гэхээр юм бариулах хэрэгтэй
3 | 8 Хариулах
Зочин [192.82.65.146] 2019/11/25
Тэгвэл дэлхий дээр байгаа бүх дээр үеийн барилгуудыг нураах хэрэгтэй юм байна зөв үү? Хөгшин европ энэ тэртэй харьцуулахад манайх харин ч сүүлд баригдсан шинэ хот шүү.
4 | 1 Хариулах
Зочин [122.201.28.13] 2019/11/26
xaxa mongol ch geh shig uheeruud uhej duusaasai
0 | 0 Хариулах
Dss [202.126.88.215] 2019/11/25
Hoorhido songuuli duhuud hudla tav arvan tsaas hudlaa dargin haraand ortoh sanaarhal geh met orovdmoor yumnuudiin hiij bga temtsel ch gej dee. Ulsiin ajild sadaa bolvol tom yaland unadag huuli heregtei baina.
2 | 6 Хариулах
Зочин [192.82.65.146] 2019/11/25
Тийм оронд амьдармаар бвал коммунист удирдлагатай улсруугаа явцан бай даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.110.190] 2019/11/25
Ганц хадаас хананд нь тогтохооргүй байхад.. хүний, эдийн хохирол амсаж байж нураалгах уу..
1 | 4 Хариулах
Зочин [66.181.161.18] 2019/11/25
UB hotod nuurelsen hamgiin tom ayul bol huduunuus irsen 1 saya orkuud yum.
10 | 1 Хариулах
Zochin [103.229.123.119] 2019/11/25
Hudlaa heneerhel hend Ch hereggui nuraah heregtei
2 | 7 Хариулах
... [103.229.123.119] 2019/11/25
Nuraah heregtei
2 | 4 Хариулах
Зочин [122.201.22.198] 2019/11/25
Комментуудыг хархаар Улаанбаатар хот хөдөөний гаралтай оркуудаар дүүрсэн нь мэдрэгдэж байна
12 | 2 Хариулах
Зочин [202.179.25.33] 2019/11/25
НУРАА ГЭЖ УРИАЛЖ БУЙ ХҮМҮҮС ХАРИНЧ ГАДААД ЯВЖ ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛААД ЖИНХЭНЭ СОЁЛЫН ӨВ, УЛС ҮНДЭСНИЙ ОНЦЛОГИЙГ ХАРИУУЛСАН АРХИТЕКТУР ГЭЖ ЮМ БАЙДГИЙГ МЭДСЭН ХҮМҮҮС БАЙНА. ОРОСТ ХАА САЙГҮЙ БАЙДАГ ДИЗАЙНТАЙ НУРЖ УНАХ ШАХСАН БАРИЛГЫГ ГОЁ ГЭЭД БОДЦОН БОЛ ХАРИН ОРКУУД БОЛНО
2 | 6 Хариулах
Хахаха [172.58.139.31] 2019/11/25
Миний IP-г шалтгаалах. Би гадаадад явж юм үзэх байтугай тэнд нь амьдөрдаг хүн байна. Монголд амралтаараа очвол шинэ барилга нтр ээс илүү хуучныхаа барилгаа л хайна. Жил бүр очих болгонд түгжээ ихсээд хоьын төв шамбааралдаад л байдаг. Чи гадаад явж үзээгүйгээрээ наанаа шахцалдаад байж бай.
3 | 0 Хариулах
бббб [64.119.20.11] 2019/11/25
гадаадад олон жил суусан сдаа чи гадаадын чулуун харшнуудыг баруун сэлбийг боож шавар тоосгоор барьсан энэ барилгатай харьцуулаад байгаараа чи
0 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/11/25
НУРАА
2 | 5 Хариулах
Зочин [202.126.89.234] 2019/11/25
buulgasan zov.
2 | 4 Хариулах
Зочин [103.229.121.108] 2019/11/25
ГААСАА НЭЭХ ТИЙМ ТҮҮХЭН ДУРСГАЛ БОЛЖ ҮЛДЭХЭЭР БАРИЛГА БИШ ШДЭЭ. ТҮҮХЭН БАРИЛГА ГЭВЭЛ БАГШИЙН ДЭЭД, ТӨРИЙН ОРДОН, МУИС 1, ТӨВ НОМЫН САН Л ЮМ ДАА. ЭД НАР БОЛ УРЛАГИЙН БҮТЭЭЛҮҮД. ХАРИН ЭНЭ МУЗЕЙН БАРИЛГЫГ БОЛ НУУРАХ Л ХЭРЭГТЭЙ
3 | 5 Хариулах
Зочин [202.179.26.109] 2019/11/25
УРЛАГИЙН БҮТЭЭЛ НЬ Ч ЮУ ЮМ БЭ
0 | 0 Хариулах
Дараагийнх нь [172.58.139.31] 2019/11/25
Хэдэн жилийн дараа наадуулыг чинь нураана даа
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.109] 2019/11/25
Мараалын элэгдэлд орсон барилгад яахаараа жил бүр урсгал засварын мөнгө гэж хэдэн зуун сая төгрөг төсөвлөж байх ёстой юм?!! Гадныхнаас ч ичмээр өнгө үзэмжтэй барилга.
1 | 3 Хариулах
Зочин [202.179.26.109] 2019/11/25
Оросын Мордовоос эхлээд жижиг хотуудад хаа сайгүй ийм байшин байдаг. Өөрөө нурж хүний аминд хүрч мэдэх мараалын элэгдэлд орсон барилгуудыг нураагаад монгол үндэсний онцлогийг тусгасан архитектур загвартай барилгууд барьж болно ш дээ. Энэ барилга юуных нь үндэсний соёлын өв байхав, монголынх лав биш дэг. Харахад хүртэл өрөвдмөөр, ичмээр, үзлийн намаг. Оронд нь улсынхаа түүх соёл зан заншлыг харуулсан том музей барих хэрэгтэй. Байгалийн түүх ч гэж хөөрхий хэдэн чихмэл амьтан, тийм музей хотын захад ч байж болно. Үүнээс илүү загвар зохиочиж чадахгүй бол монголын архитекторууд үнэн хөөрхийлэлтэй байна.
4 | 5 Хариулах
Зочин [192.82.65.146] 2019/11/25
Тэгээд Чингисийн музей дотор чинь чихмэл үзмэр хэдэн зурагнаас өөр юу бхын? Монгол барилга УБ хотод ер нь хаанай байгаан? Гэр хороолол л бгааз дээ? Нэртэйгээр нь хотын бүх "монгол биш" барилгуудаа нураачаач! Ямар ч музей номын сан тэгвэл үлдэхгүй за.
1 | 4 Хариулах
NURAA [182.160.32.231] 2019/11/25
NURAA
2 | 3 Хариулах
Зочин [103.229.121.108] 2019/11/25
УГААСАА НЭЭХ ТИЙМ ТҮҮХЭН ДУРСГАЛ БОЛЖ ҮЛДЭХЭЭР БАРИЛГА БИШ ШДЭЭ. ТҮҮХЭН ГЭВЭЛ БАГШИЙН ДЭЭД, ТӨРИЙН ОРДОН, МУИС 1, ТӨВ НОМЫН САН Л ЮМ ДАА. ЭД НАР УРЛАГИЙН БҮТЭЭЛҮҮД. ЭНЭ МУЗЕЙН БАРИЛГЫГ БОЛ ХЭРЭГТЭЙ.
1 | 6 Хариулах
сдө [192.82.65.181] 2019/11/25
Монголд нэг шинэ гайгүй музей барья гэхэд боож үхэх нь
4 | 4 Хариулах
Дшш [172.58.139.31] 2019/11/25
Гайгүй музей чинь жижигхээн ТҮЦ шиг музей байна зааа
1 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2019/11/25
Оронд нь музей барина гэж шаал худлаа, үлгэр домгоо ярьж байналдаа. Хууль бусаар газрыг нь аваад хариуцлагаас эвтэйхэн мултраад амар сайхандаа жаргаж олон жилийн төлөвлөгөө нь эцэс болноо гэж, шуналтай шулмаснуудын үйлийн үр нь үржигдэгэээээ гэж ерөөеэээээ
7 | 1 Хариулах
Зочин [24.111.188.174] 2019/11/25
Хотын төвд байралатай газар нэг хэсэг хүмүүсий шуналыг их л хөдөлгөж дээ...нэг их удахгүй цаад эзэн нь тодрох байх.
6 | 2 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/11/25
NURAA
2 | 4 Хариулах
Зочин [202.21.124.21] 2019/11/25
Ene bair surguuliin zoriulaltaar barigdsan, udaan tesehgui bolson baishin nuraasan n deer. Olon hunii ami nasand zanalhiilj baigaa shuu. Tordood nemergui bolson baishing nuraaj shineer barisan n ediin zasgiin huvid yanzlah gej zardal gargasnaas deerdee.
6 | 6 Хариулах
Зочин [66.181.161.42] 2019/11/25
Arai l denduu yumaa. hairan saihan barilga. nuli tuuh shuu dee. avch uldeh arga charga baikh l yostoi
11 | 8 Хариулах
Зочин [202.179.26.109] 2019/11/25
НУРАА
9 | 16 Хариулах
Зочин [150.129.143.39] 2019/11/25
хуцаад бай газрын хулгайчааа
5 | 4 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/11/25
чамайг үхсэний дараа чиний шарлийг нураасан дээр байлгүй, түүхгүй мал, удам сударгүй мал
6 | 6 Хариулах