Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нээлттэй дуудлагын худалдааны зар

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг
00:00 00:00
Нээлттэй дуудлагын худалдааны зар
Sara, ikon.mn - text to speech

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 41/5 дугаар байрны 370 м2 талбай бүхий орон сууцыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус орон сууц нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цэцээ гүн” хотхоны Таун хаус-41/5 тоотод байрладаг бөгөөд 370 м2 талбайтай 3 давхар орон сууц юм. Барилгыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны 2013/473 тоот актаар Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан.

Бүрэн цутгамал барилга, цутгамал шугам суурьтай, хуйлмал зөөлөн дээвэртэй, вакуум цонхтой, паркетан шалтай. Доороо зоорийн давхар нь дасгалын болон угаалгын зориулалтаар ашиглагддаг, нэгдүгээр давхартаа 2 машины гаражтай, дээд давхартаа террастай, 6 өрөө (зочны, гал тогоо, ажлын, хүүхдийн, унтлагын ба амралтын өрөө)-тэй. Дулаан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, цэвэр ус нь гүний худгаас хангагддаг.

2. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 14:00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын Удирдах газарт

3

Худалдах доод үнэ

1 504 050 000 (нэг тэрбум таван зуун дөрвөн сая тавин мянган) төгрөг

4

Дэнчингийн хэмжээ

Худалдах доод үнийн 10 хувь буюу 150 405 000 (зуун тавин сая дөрвөн зуун таван мянган) төгрөг

5

Дуудлагын худалдаанд оролцох хураамж

Иргэн: 50000

Аж ахуйн нэгж: 100000

6

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авах ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцны үнийг 14 хоногийн дотор төлнө.

7

Дэнчинг байршуулах данс

Дансны нэр: МЗХНН Улаанбаатар төмөр зам
Банк: ХХБанк
Дансны дугаар: 405011128

8

ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын регистрийн дугаар

2076675

3. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл Улаанбаатар төмөр замын Удирдах газрын 127 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг үнэн зөв, цэвэр бөглөж дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбар зэргийг хавсаргана.

4. МЭДЭЭЛЭЛ АВАХ

ХНН “Улаанбаатар төмөр зам”-ын хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцыг газар дээр очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны удирдамж, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Улаанбаатар төмөр замын Удирдах газрын 127 тоот өрөөнд ирж авна уу.

Лавлах утас: 99100480, 86114763

ХНН “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.