Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын иргэдийг албадан гаргалаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын иргэдийг Гадаадын иргэн харьяатын газар болон Цагдаагийн ерөнхий газраас албадан гаргах ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тэднийг байрлаж байсан буудлуудаас нь галт тэрэгний буудалд хүргэж, орон нутгийн галт тэргээр Замын-Үүд боомтод хүргэн, тэндээсээ албадан гаргана хэмээн ГИХГ-аас мэдээлсэн. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2583681918392468/?notif_id=1572682815137824¬if_t=live_video

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсэг энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа. Өнөөдрийн хувьд ГИХГ, Төмөр замын байгууллагатай хамтраад 800 орчим иргэнийг хуяглан төмөр замын төв вокзалд авчирч байна. Албадан гаргаж байгаа иргэдээс гадна БНХАУ-ын 14, Монгол Улсын хоёр иргэнийг зохион байгуулсан хэмээн дотооддоо шалгаж байгаа.

Албадан гаргаж буй иргэдийг цагдаагийн байгууллагын хяналтан дор Замын-Үүд боомтод хүргэж, хилээр гаргана. Албадан гаргах зардлыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас гаргаж байгаа бөгөөд эдгээр иргэд зөвхөн хувийн эд зүйлс буюу хувцас, ахуйн хэрэглээний зүйлсээ авч явж байгаа” гэлээ.