Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Төвөд соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов

ikon.mn
2019 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Тэр дундаа соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт харилцан үр ашигтай хамтарч ажиллах боломжтойг талууд онцолсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байна. Энэ жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна.

Энэ хүрээнд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон үр дүнтэй ажлууд зохион байгуулагдаж байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжилд Төвөдийн өөртөө засах орны оролцоо чухал нөлөөтэй гэж харж байна” хэмээв.

Хотын даргыг Төвөдийн өөртөө засах оронд албан ёсны айлчлал хийхийг урив

 

“Төвөдийн өөртөө засах орны соёлын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Төвөдийн соёлын цуврал арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Мөн цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж байгааг олж харсан” гэдгээ БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин уулзалтын үеэр онцолж хэллээ.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолин Хотын даргыг Төвөдийн өөртөө засах оронд албан ёсны айлчлал хийхийг урьсныг талархан хүлээн авсан юм.

Уулзалтад Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНХАУ-ын ТӨЗО-ны нарийн бичгийн даргын орлогч Дань Зэн Лүнь Жү, БНХАУ-ын ТӨЗО-ны Соёлын танхимын бодлого зохицуулалтын газрын дарга Ли Шиун нар байлцав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Зураг
1 | 44 минут