Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Н2 ангиллын визний гол шалгуур бол АНУ-д ажиллах компаниас нь албан ёсны урилга явуулсан байх"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаад харилцааны яамны Нээлттэй хаалганы өдөр Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна.

Энэ үеэр АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйтээс АНУ-д хөдөлмөр эрхлэх боломж бүхий Н2 ангиллын визийг хэрхэн авах талаар тодрууллаа. 

Тэрбээр "АНУ-д ажиллах, суралцах боломж маш их бийг онцолмоор байна. Тухайлбал,

  • сурагч солилцооны FLEX хөтөлбөр,
  • их, дээд сургуулийн оюутнууд зуны амралтаараа ажиллах боломжтой Summer work and travel хөтөлбөр,
  • Fullbright тэтгэлэгт хөтөлбөр
  • залуу мэргэжилтнүүдийг дэмжих LEAD хөтөлбөр зэргийг дурдаж болно.

Мөн сүүлийн үед нээгдсэн визний шинэ ангилал болох Н2-р олон монгол иргэн АНУ-д ажиллахаар зорьсон.

Энэхүү визний гол шалгуурын нэг нь тухайн иргэнийг ажиллуулах гэж буй байгууллагаас нь албан ёсны урилга илгээсэн байх ёстой" гэлээ.

Түүнчлэн ноён Роберт Тэйт зарим хувь хүн, албан байгууллага нь иргэдийг найдвартай зуучилж өгнө гэх нэрийн дор залилан хийсэн тохиолдол гарч байгаа учир баталгаатай мэдээллийг АНУ-ын Элчин сайдын яамны вэб хуудсаас авах боломжтой хэмээв.

H2 ангиллын визийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ТАНИЛЦ: АНУ-ын Н2 визийн хөтөлбөр-өөс авна уу.
Зураг
1 | 54 минут