Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүдийн тоог 99 бус 108 болгохыг дэмжих боломжтой

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлэг өчигдөр орой Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч, УИХ-ын гишүүдийн тоо болон бүрэн эрхийг хугацааг нэмэх нь зүйтэй ингэхдээ 99 болгож, сонгуулийг холимог тогтолцоотой байх нь зөв гэж үзсэн юм. Үүнтэй холбогдуулан АН-ын зөвлөлөөс дараах байр суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын зөвлөлийн зүгээс гишүүдийн тоог 99 болгохыг дэмжихгүй. Харин Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөлд гишүүдийн тоог 108 болгох үндэслэл, шаардлагыг тодорхой тусгасан байгаа учраас тухайн хувилбарыг дэмжих боломжтой" гэлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Эрх баригчид хүн алсан, хүчин хийсэн, ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байж баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчид рүү дайрахаа зогсоох хэрэгтэй.

Нэгэнт тодорхой болсон хэргүүд дээрээ ч тайлбар өг. Хууль зүйн сайдтай холбоотой өчнөөн асуудал байхад ганц ч тайлбар өгөхгүй байна" хэмээв. 

Мөн тэрбээр "1992 онд хүн амын тоо хоёр сая гаруй байхад 76 гэдэг тоо гаргасан. Өнөөдөр хүн амын тоо гурван сая давсан байна.

Төлөөллийн тогтолцоог шударга болгох хэрэгтэй. 76 гишүүн 76 жалга, дов руу төсвийг хувааж тараагаад байна. Улсын нэгдсэн бодлого алга. Тогтолцоог органик хуулиар зохицуулна гээд байгаа. Дараа нь органик хуульд 99 мажоритар тогтолцоо гээд ороод ирвэл дахиад л 99 жалга дов болчихно.

Харин Ерөнхийлөгчийн оруулсан санал бол 54+54 буюу 54 нь орон нутгаас гэж тодорхой үндэслэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, тоондоо биш үндэслэлдээ асуудал нь байгаа юм" гэлээ.