Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана

ikon.mn
2019 оны 8 сарын 19
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна. 

Хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцэнэ.

  • Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай 
  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй  ажлууд, үр дүнгийн талаар
  • Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
  • 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлыг танилцуулна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1405269392957536/

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаар Ч.Улаан сайдын танилцуулга:

https://www.facebook.com/iKonNews/videos/2498793606868190/
Ц.Даваасүрэн: Орон нутгийн дулааны станцууд өвөлжлтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна. Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана. Дулааны цахилгаан станцын 63 зуух ажилд бэлэн болж байгаа. Өнөөдрийн байдлаар Дулааны станцын өвөлжтийн бэлтгэл 54 хувьтай байна.

Орон нутгийн дулааны станцууд өвөлжлтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна. Ховд 10 хувь,Сэлэнгэ-32 хувьтай өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Тэд жил бүр алдагдалтай ажилладаг. Багануурыг дулааны станцыг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Одоогоор 2 тэрбум төгрөгийн алагдал хүлээгээд байгаа.

Энэ сарын 10-ны байдлаар шахмал түлшний түүхий эдийн нийт 700 мянган тонн нөөц байна. Шахмал түлш 150-200 мянга орчим тонныг үйлдвэрлээд байна. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана. Бороо нэлээд төвөг учруулж байгаа ч бүрэн хамгаалж үлдсэн" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn