Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд энэ арын 17-ны өдрөөс эхлэн ХХААХҮЯ, МХЕГ болон МЭЕГ-аас хяналт шалгалтыг хийж байна.

Энэхүү шалгалт нь нийслэл, орон нутагт наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, 2019 оны 23, 26 дугаар тэмдэглэлийн холбогдох заалтыг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд импортлогч орны хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан.

Үүнд, ХХААХҮЯам, МХЕГ, МЭЕГ болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Махны холбоо, Хүнсчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулжээ.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам