Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Байгалийн түүхийн музейн байрыг суллан, Чингис хааны музейг байгуулахаар болжээ. Энэ талаарх Засгийн газрын шийдвэрийг өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулсан юм.

БСШУС-ын сайд хэлэхдээ "Тус музейг байгуулснаар Чингис хаантай холбоотой түүхийн өв, соёл, судалгаа шинжилгээ зэрэг бүхий л үйл ажиллагааны гол төв болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү музейг байгуулахдаа 2014 онд хийгдэж байсан зураг төслийг нь шинэчилнэ" гэлээ.

Харин Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй үзмэрүүдийг Үлэг гүрвэлийн музейд түр шилжүүлэхээр болсон байна. Тодруулбал, Байгалийн түүхийн музейн шинэ барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд хоёр музей нэгдэн ажиллахаар болж буй юм.