Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Робот хөтлөгч “Sara” анхны арга хэмжээгээ хөтөллөө

ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайтын хамт олон AI (Artificial Intelligence) буюу хиймэл оюун ухааны технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Хамгийн сүүлийн үеийн загварууд дээр бүтээгдсэн бидний робот хөтлөгч "Sara" нь монгол хэл дээр бичигдсэн текст мэдээллийг чөлөөтэй уншиж чаддаг болсон юм.

Тэгвэл энэ удаа робот хөтлөгч “Sara” маань энэ сарын 5-ны өдөр болсон Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн хамгийн анхны цугларалт DevSummit 2019 арга хэмжээнд илтгэгчдийг нь танилцуулан тайзнаа урьж хөтлөгчийн үүргийг гүйцэтгэлээ. 

Удахгүй уг хөтлөгч нь iKon.mn сайтын төдийгүй ямар ч мэдээллийг онлайн орчинд дуу хоолойгоороо уншиж дамжуулдаг болох юм.