Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Энхжаргал: ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт АТГ-ын дарга Х.Энхжаргалаас тус байгууллагын даргаар ямар нөхцөл байдалд ажиллав. Авлигын индекс яагаад ухарсан талаар асуув. 

Гишүүний асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал "Намайг томилогдож ажилласнаас хойш болж өнгөрсөн үйл явдлыг нийтэлж мэдээлж ирсэн. Авлигын индекс 72-т байж байгаад 103-р байр руу ухарч, энэ жил 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон Бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллага дээр очоод Монгол гэдэг улсын нэрийг харлуулсан.  

10-аад хоногийн өмнө би ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь аваад явах хэрэгтэй шүү. 

Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр УЕП-той 15:00 цагт уулзана. Тэгэхдээ гурван боть 69 хэргийг өгнө. 

Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Бусдаар харьцангуй гайгүй байх" гэлээ.