Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улиран одож буй нохой жил “Эрдэнэс-тавантолгой” компанийн хувьд амжилт бүтээл дүүрэн, өгөөжтэй сайхан жил байв.

Бид 13 сая тонн нүүрс экспортлож, улсын төсөвт 530 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Төрийн өмчит компаниудаас анх удаа дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлтэй боллоо. УБ хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад томоохон өөрчлөлт авчрах Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшийг худалдаанд гаргалаа. Гадаад, дотоодын байгууллагуудаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулж, албан ёсоор  хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани боллоо. Ногдол ашиг өгөх эдийн засгийн боломж нөхцлийг бүрдүүллээ. Энэ мэтчилэн олон сайн дэвшил гаргаж, олон үзүүлэлтээр улсдаа тэргүүлээд байна.

Шороон гахай жилд бид илүү хариуцлагатай, илүү амжилттай ажиллах үүргийг төр, ард түмнийхээ өмнө хүлээгээд буй.

УИХ, ЗГ-аас өгсөн чиглэл, хуваарийн дагуу олон улсын хөрөнгийн биржид IPO гаргана. Энэ ажлыг амжилттай хийснээр нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон  төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, их бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм. Өмнийн цэнхэр говьд “Эрдэнэс-таван толгойгоор” овоглосон шинэ хот ч сүндэрлэх суурийг тавих болно. 

Нийт монголчууд та бүхэн минь XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилдээ Түмэн олноороо тэнүүн жаргалтай байж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ