Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголын засаг захиргааны бүх вэбсайт монгол хэлний хувилбартай болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өвөр Монголын Өөртөө Засах Орон засаг захиргааны бүх вэбсайтын мэдээллээ хятад хэлнээс гадна монгол хэлээр давхар хүргэж эхэлснийг мэдээлжээ.

Төр захиргааны байгууллагын онлайн орчныг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг 2017 онд эхлээд одоо дуусч байгаа юм байна. Ингэснээр тус өөртөө засах орны монгол хэлээр ярьдаг иргэд төрийн үйлчилгээ авахад хялбар болж байгааг Өвөр Монголын эрх баригчид онцолжээ.

Хятад улс даяар 6.5 сая гаруй Монгол угсаатан амьдардагийн ихэнх нь Өвөр Монгол, Ляонинь, Ганьсү, Шинжаан, Чинхай мужуудад ноогддог. Эдгээрээс 2 сая гаруй хүн монгол хэлээр ярьдаг байна.

 

Эх сурвалж: People.CN