Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн Иргэний хэргийн шүүх хурал маргааш эхлэх гэж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Малайзын Холбооны Улсад 2006 онд онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хуралдаан энэ сарын 22-31-ний өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо хуралдах гэж байна.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс дараах тодруулгыг авлаа.

“2006 оноос хойш 13 жилийн турш бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ хэргийг Малайзын Холбооны Улсын шинэ Засгийн газрын зүгээс анхаарч, тодорхой ахиц гарч байна. Энэ долоо хоногоос эхлэн 10 гаруй хоног үргэлжлэх шүүх хуралдаанд талийгаачийн аав С.Шаарийбуу, гэрч, өмгөөлөгчийн хамт оролцохоор Куала Лумпур хотыг зорьсон. Тус яамны зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлж байгаа бөгөөд дээрх иргэдийн замын зардлыг шийдвэрлэсэн. Мөн Бангкок дахь манай улсын ЭСЯ-ны төлөөлөгч шүүх хуралд оролцохоор газар дээр нь ажиллаж байна.

Иргэний хэргийн шүүх шударга ёсыг дээдлэн, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, талийгаачийн гэр бүлд тохиолдсон уй гашуу, гарз хохирлыг барагдуулна гэдэгт бид гүнээ итгэж байна” гэлээ.