Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонхын саналаар Их хурлын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тогтов. Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Их хурлын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлдөг хуулийн заалтыг 2019 оны нэгдүгээр сарын 25-наас хэрэгжиж эхлүүлэхээр боллоо.
Уг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, батлах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!