Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жагсаал зохион байгуулж буй гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзахаар орлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүхбаатартын талбайд болж буй МАНАН-гийн эсрэг монгол түмний жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар өрөөнд нь орлоо. Тэд УИХ-ын даргыг ажлаа өгөх шаардлагыг М.Энхболдод гардуулах гэж байгаа юм. Түүнээс гадна "Босоо хөх Монгол" болон бусад төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл УИХ-ын даргатай уулзахаар орлоо.

УИХ-ын дарга шаардлагыг хүлээж авахгүй бол 300 хүн Сүхбаатарын талбай дээр гэр барин суулт хийхэд бэлэн гэдгийг энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэллээ. "Бид өмнө нь жагссаныхаа дараа УИХ-ын дарга М.Энхболдод албан шаардлагаа гардуулахаар өрөөнд орсон ч байгаагүй бөгөөд хүлээж аваагүй. Энэ бол шаардлагыг хүлээж аваагүй анхны тохиолдол" гэсэн юм. 

Суултад иргэний нийгмийн байгууллагууд, аймаг, орон нутаг, сум, дүүргийн иргэд оролцохоо илэрхийлээд байгаа аж. 

Гэрэл зургийг mpa.mn

Дээрх гишүүд УИХ-ын даргатай уулзсаны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах бодолтой байгааг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ.