Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ өөрөө тарах АН-ын санаачилсан тогтоолын төсөлд Ж.Мөнхбат гарын үсэг зурлаа

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-аас санаачлаад буй УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд Ж.Мөнхбат гарын үсэг зурлаа. Тэрбээр хоёр сарын өмнө УИХ тарах ёстой гэсэн зарчмын санал гаргаж, өөрийн бланкан дээр мөн гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Тэрбээр "Дэлхийн ямар ч улс орон парламентын дархлаагаа дэмждэг. Төрийн дархлааг алга болгохгүйгээр, төрийн босгоо намсгахгүйгээр өөрөө тарах нь зүйтэй. Өчигдөр миний бланк дээр Ж.Батзандан гишүүн гарын үсгээ зурсан. Би Ардчилсан намын бланк дээр зурахгүй. Харин зарчмын байр суурийг нь дэмжиж байгаа учраас самбар дээр нь гарын үсгээ зурлаа. УИХ-ыг тараах миний бланк дээр 16 гишүүн гарын үсгээ зурсан. Эдгээр гишүүнээ энэ самбар дээр гарын үсгээ зурахыг уриална" гэлээ.