Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг шинэчилжээ

ikon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас валютын захын дэд бүтцийг сайжруулах, хүртээмж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Блүүмберг терминалийн “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг 2017 оны дөрөвдүгээр сард нэвтрүүлсэн билээ.

Тус банкны зүгээс банк хоорондын валют арилжааны цахим талбарыг дотоодын нөөцөд тулгуурлан хөгжүүлж, өмнөх талбарыг сайжруулсан юм.

Шинэ цахим талбарыг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нээс ашиглаж эхэллээ. Шинэчилсэн хувилбарыг ашиглаж эхэлснээр үйл ажиллагааны эрсдлийг бууруулж, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн дотоодын валют арилжааны захын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.

 

Эх сурвалж: Монголбанк