Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Иракаас буцахдаа Трамп Герман дахь цэргүүдтэйгээ мэндчилэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Иракт гэнэтийн айлчлал хийж, тус улсад байрлаж буй цэргүүдтэйгээ уулзсан юм.

Багдадын ойролцоох Аль Асад агаарын баазад хэдэн цагийг өнгөрөөсөн Трамп Иракийн ерөнхий сайдтай хийх байсан уулзалтаа цуцалж буцсан байна. Уулзалт болоогүй нь тэдний хооронд ямар нэг санал зөрөлдөөн байснаас болсон гэнэ.

Энэ айлчлал нь Дональд Трамп ерөнхийлөгчийн хувиар анх удаа дайн байлдаантай бүс нутагт зочилсон явдал байв. Тэгвэл түүний дараачийн зогсоолыг Цагаан ордон нууцалж байсан нь саяхан тодорхой болжээ.

Трамп Иракаас буцахдаа Герман дахь Рамштайн агаарын баазад түр саатаж, нисэх онгоцоо цэнэглэсэн байна.

Энэ үеэр тэр тэнд ажиллаж буй генералуудтай товч уулзалт хийж, зарим цэргүүдтэй мэндчилж, хамт зургаа авхуулжээ.

Трамп анх удаа хилийн чанад дахь АНУ-ын цэргийн баазад зочлох үеэрээ улс орон нь дахин “дэлхийн цагдаагийн үүрэг” гүйцтгэхгүй болж байгааг зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

 

Эх сурвалж: Russia Today