17:42 2018/11/27
НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарьд ордонд дөнгөж сая эхэллээ.
ШУУД:
Хурлын эхэнд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Нийслэлийн ард иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөл. Бид Ерөнхий сайдыг ирэхийг шаардсан учир нь иргэдээ аз жаргалтай болгоно гэж сонгогдсон МАН-ын доторх хагарал улс орныг шинэ мөргөлдөөн рүү, магадгүй шинэ 7 сарын нэгэн рүү түлхэх аюулд хүргэж байна.
Та нарын цусгүй дайнд оролцох сонирхол огт алга. Та нарыг 2016 онд гарч ирээд аархаж байхад чинь та нарын өмнөөс санаа зовж байсан.
Ерөнхий сайдыг иртэл манай бүлэг завсарлага авна" гэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "АН бүлгээс тавьж буй саналыг ойлгож байна. Цаана нь томоор яривал нийслэлийн иргэдийн эрх ашиг байгаа гэдгийг ухамсарлана гэдэгт итгэж байна.
Заавал Ерөнхий сайд ирж тайлбар тавих шаардлага байхгүй гэж бодож байна. Ирүүлсэн албан тоот дээрээ үндэслэлээ тодорхой илэрхийлсэн байгаа. Хурлын дэгээ хүндэтгэж, завсарлагыг өгье гэж байгаа. Хугацаа зааж, завсарлага өгөх ёстой. Хэрэв АН завсарлага авъя гэж байгаа бол хугацаагаа хэл" гэв.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Би хурлын даргад хандаж зориуд үгээ хэлж байна. Завсарлагын хугацааг Ерөнхий сайдыг иртэл гэж хэлээд байна. Ерөнхий сайд хэдийд ирэх бололцоотой вэ гэдгийг би асууя.
Ерөнхий сайдыг төлөөлж байгаа Бямбасүрэнгээс асууя. Ерөнхий сайд хэзээ ирэх вэ. Иргэдийн хурал дээр Ерөнхий сайд хэзээ ирэхийг мэдэхгүй гэж хэлдэг төлөөлөгч гэж байх уу. Ингэж хүн төлөөлдөггүй юм".
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "Ерөнхий сайд энэ сарын 12-нд саналаа ирүүлсэн. Хуулийн хугацаанд 15 хоногийн дотор хэлэлцээд, саналаа хурааж шийдэх ёстой. Гэтэл иргэдийн хурал хуулиа биелүүлсэнгүй. Дараа ямар ч шийдвэр гарсан бай тэр нь хууль зөрчсөн байж таарах нь" гэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Хуулийн хугацаандаа хэлэлцсэн. Намын бүлгүүдийн завсарлага авах эрх нээлттэй. Тиймээс хуулийн хугацаандаа тооцогдоно. Улстөрийн намын бүлэг дотооддоо асуудлаа шийдвэрлэх, мөн Ерөнхий сайд ирэх эсэх хугацааг тодруулах шаардлагатай байлаа.
Ингээд АН-ын бүлэгт 7 хоногийн завсарлага өгсөн. /11 дүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 4 хүртэл/ Ерөнхий сайд ирсэн, ирээгүй асуудал шийдэгдээд явах ёстой. Дахин завсарлага өгөхгүй" гэв.
17:15 2018/11/27
Өнгөрөгч Баасан гарагт буюу 23-ны өдөр Хотын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч өнөөдрийн 14:00 цагаас хэлэлцэхээр завсарлага аваад байсан билээ.
Гэвч 14:00 цагт эхлэх байсан хурал одоо болтол эхлээгүй байна.
Учир нь НИТХ дах Ардчилсан намын бүлгийн гаргасан шаардлагын дагуу Хотын даргыг огцруулах санал оруулж ирсэн Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралд ирж асуудлаа танилцуулах ёстой гэж үзсэн юм.
Тэгвэл НИТХ-ын ээлжит бус тавдугаар чуулган санал гаргасан Ерөнхий сайдыг ирж саналаа танилцуулах хүртэл эхлэхгүй байсаар байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Р.Дагва "Одоогоор ээлжит бус хуралд Ерөнхий сайдыг төлөөлөн Засгийн газрын хэрэг эрхлэх Газрын дэд дарга оролцохоор ирсэн байна. Гэвч Ардчилсан Намын бүлгийн шаардлагын дагуу Ерөнхий сайд ирж саналаа танилцуулахаар хурал эхлэх байх.
Ерөнхий Сайдын гаргасан энэхүү саналыг ажлын 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай байдаг.
Хэрэв тус 15 өдрийн сүүлийн өдөр амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдрөөр дуусгавар болгоно хэмээн Захиргааны ерөнхий хуульд тусгасан байна. Хуулийн хугацаа дуусаж байгаа учир өнөөдөр Хотын даргыг огцруулах эсэхийг хэлэлцэж, шийдвэр гаргах юм" гэлээ.
17:42 2018/11/27
НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарьд ордонд дөнгөж сая эхэллээ.
ШУУД:
Хурлын эхэнд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Нийслэлийн ард иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөл. Бид Ерөнхий сайдыг ирэхийг шаардсан учир нь иргэдээ аз жаргалтай болгоно гэж сонгогдсон МАН-ын доторх хагарал улс орныг шинэ мөргөлдөөн рүү, магадгүй шинэ 7 сарын нэгэн рүү түлхэх аюулд хүргэж байна.
Та нарын цусгүй дайнд оролцох сонирхол огт алга. Та нарыг 2016 онд гарч ирээд аархаж байхад чинь та нарын өмнөөс санаа зовж байсан.
Ерөнхий сайдыг иртэл манай бүлэг завсарлага авна" гэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "АН бүлгээс тавьж буй саналыг ойлгож байна. Цаана нь томоор яривал нийслэлийн иргэдийн эрх ашиг байгаа гэдгийг ухамсарлана гэдэгт итгэж байна.
Заавал Ерөнхий сайд ирж тайлбар тавих шаардлага байхгүй гэж бодож байна. Ирүүлсэн албан тоот дээрээ үндэслэлээ тодорхой илэрхийлсэн байгаа. Хурлын дэгээ хүндэтгэж, завсарлагыг өгье гэж байгаа. Хугацаа зааж, завсарлага өгөх ёстой. Хэрэв АН завсарлага авъя гэж байгаа бол хугацаагаа хэл" гэв.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Би хурлын даргад хандаж зориуд үгээ хэлж байна. Завсарлагын хугацааг Ерөнхий сайдыг иртэл гэж хэлээд байна. Ерөнхий сайд хэдийд ирэх бололцоотой вэ гэдгийг би асууя.
Ерөнхий сайдыг төлөөлж байгаа Бямбасүрэнгээс асууя. Ерөнхий сайд хэзээ ирэх вэ. Иргэдийн хурал дээр Ерөнхий сайд хэзээ ирэхийг мэдэхгүй гэж хэлдэг төлөөлөгч гэж байх уу. Ингэж хүн төлөөлдөггүй юм".
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "Ерөнхий сайд энэ сарын 12-нд саналаа ирүүлсэн. Хуулийн хугацаанд 15 хоногийн дотор хэлэлцээд, саналаа хурааж шийдэх ёстой. Гэтэл иргэдийн хурал хуулиа биелүүлсэнгүй. Дараа ямар ч шийдвэр гарсан бай тэр нь хууль зөрчсөн байж таарах нь" гэв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан "Хуулийн хугацаандаа хэлэлцсэн. Намын бүлгүүдийн завсарлага авах эрх нээлттэй. Тиймээс хуулийн хугацаандаа тооцогдоно. Улстөрийн намын бүлэг дотооддоо асуудлаа шийдвэрлэх, мөн Ерөнхий сайд ирэх эсэх хугацааг тодруулах шаардлагатай байлаа.
Ингээд АН-ын бүлэгт 7 хоногийн завсарлага өгсөн. /11 дүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 4 хүртэл/ Ерөнхий сайд ирсэн, ирээгүй асуудал шийдэгдээд явах ёстой. Дахин завсарлага өгөхгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!