ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэх гэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн Бямба гарагийн УИХ-ын чуулган дээр Засгийн газар огцор, УИХ-ын тар гэсэн асуудлыг би хөндсөн. Миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэг чуулганы хуралдаан дээр миний хэлсэн үгийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагад тараасан. Энэ ажлыг хийж яваад Баасан гарагийн орой 23-24 цагийн үед гэр рүүгээ орж явахад нь араас нь хүн боож унагаасан. Гэтэл урдаас нь дахин нэг гарч ирээд төмрөөр толгой руу нь хэд хэдэн удаа цохиж хүнд гэмтэл учруулсан байсан. Энэ асуудлыг бид БГД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад, ШШҮХ-нд шинжилгээ өгсөн.

Үүнийг би албан тушаал эрх мэдлийн төлөөх ажиллагаа, надад сануулга өгсөн явдал болсон гэж харж байгаа. Хэрэв дээрмийн сэдэл байсан бол боож унагаад дээрэмдэх байсан байх. Гэтэл боож унагаад төмрөөр цохисон байна.

Намайг өөрийнхөө зөвлөхийн толгойг хагалаад, улс төр хийж байна гэж олон нийтийн сүлжээгээр дайрч байна. Би тийм ёс суртахуунтай хүн биш. 

Өнөөдөр би УИХ-ын даргад хандаж УИХ-ыг тараах тогтоолын төслийг албан бланк дээрээ бичээд өөрөө гарын үсэг зурж, эхлүүлж байна.

УИХ-ыг тараахыг манай бүлгийн хэд хэдэн гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Тухайлбал, Ж.Бат-эрдэнэ, Ё.Баатарбилэг нарын гишүүд дэмжиж байгаа.

ЖДҮХС-тай холбогдсон сайд нартаа  хариуцлага тооцооч гэж би Ерөнхий сайдад удаа дараа хэлж байсан. Тэр байтугай Засгийн газрын бүтцэд байдаг төрийн бусад байгууллагын албан тушаалтнууд энэ асуудалд холбогдоод байсан ч хариуцлага тооцохгүй өнөөдрийг хүрч байна. Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ-ыг чадамжгүй гэж үзэж байна" гэлээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.33] 2018/11/21
Өөрөө бас зайлчихвал ёс зүйд нийцэх гээд байна даа
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.240] 2018/11/20
hamgiin ehleed ooroo yugaaraa heden terbumiim bair awsna helchih [хориотой үг] min
0 | 0 Хариулах
NNN [202.179.25.104] 2018/11/20
Шудрага нийгэм хэрэгтэй байна аа.
0 | 0 Хариулах
NNN [202.179.25.104] 2018/11/20
УИХ нь тараад ерөнхийлөгч нь огцроод засаглалын хэлбэрийг өөрчилмөөр байна аа ард иргэд сөхөрч унлаа. Бас тэсэрлээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/11/20
Чи ард түмэн биш л дээ, хө. Чи бол АНус намын бөөс шүү дээ.
0 | 0 Хариулах
Xiùyīng [203.104.11.25] 2018/11/20
Mongol ylna aaaaaaaa bisdaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.237] 2018/11/20
Энэ улс төрчид муу юмандаа үнэхээр гаргуун юм аа. Нөгөө үнэтэй байрныхаа эх үүсвэрийг тайобарлаж чадахгүй болохоороо асуудлыг хэзээ ч биелэхгүй шал өөр зүйл рүү оруулаад явчих юм даа
0 | 0 Хариулах
иргэн [202.9.40.3] 2018/11/19
Энэ тэнэг Мөнхбат өөрөө ажлаа өгөөд яруу найргаа уншаад яв л даа УИХ-д түүний хийх ажил алга
0 | 0 Хариулах
иргэн [202.9.40.3] 2018/11/19
тэгээд ЗГ -аа огцруулаач дээ бүрэн эрх мэдэл нь УИХ-д байгаа ш тээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.240] 2018/11/19
энэ ерөнхийлөгч шүү юм еранхий сайдын эргэн тойрон хавьцаа ер нь эрүүгийнхэн л дээ. бүгд мэддэг.
0 | 0 Хариулах
Юу??? [139.5.216.32] 2018/11/19
Тарах үндэслэл нь "ЗГ-тай хариуцлага тооцож чадахгүй бна" гэнэ үү? МАНАН, 76 "ард түмний төлөөлөл", энэ бүх луйварчидтай бид хариуцлага тооцох ёстой бус уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.28] 2018/11/19
Их хурлыг тараахыг 100 хувь дэмжиж бна.
2 | 1 Хариулах
Mongol 2030 [66.181.180.98] 2018/11/19
Яая даа байз.. Энэ улс орон хөгжмөөр байх юм. Гадаадын улс орнууд үхэр монголчууд гээд, инээд ньхүрч байгаа байхдаа. Өвлын хүйтэн ирж байхад .... хэлэх үг олдохгүй юм. Бидний сонгож, итгэж байгаа бүлэг тэнэг хүмүүс!!
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.223] 2018/11/19
Turd garsan humuus ard tumnee yaj saihan amidruulah u gej boddoggui uursdyy yaj haanaas idej uuh u,haana yaj hor nairuulah u l gej bodoh um da
0 | 0 Хариулах
Zochin [103.229.121.166] 2018/11/19
Turiin tolgoid garsan heden teneg yumnuud ni uls ornoo hugjuulj ard irgedee uud ni tataj yaduurlaas gargaj avto mashiniihaa buglurliig arilgaj hun ardaa buhimdalgui amiduulahiin tuluu ajillahgui sandal suudliin tuluu uhen hatan zutgeed neg negendee us honzon sanaad heruul hiiseer baital buh yum ni ard hotsorloo ene mongol ulsiig uud ni tataad yavchih uhaantai tolgoitoi hun alga uu ard tumnii buhimdal deed tsegtee hurch bna shuu uneheer hereg alga da ene mongol uls mini yana da huurhii
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/11/19
tor zasag gedeg chin uulni togtvortoi baih estoi bizdee heden heruulch baagii nar oorsdiinhoo husleer tor baridag bolj dee
0 | 0 Хариулах
Зочин [36.11.225.118] 2018/11/19
IIM nohoinuudaa Ene nam ehleed tseverleh heregtei. Daraa ni Ter idej uusan hulgaichdiig des daraatai tseerluul.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.158] 2018/11/19
Шударга л байх естой
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.55] 2018/11/19
энэ чацгын бацаанууд төр самрахгүй шүү алалцая
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.203] 2018/11/19
ЯАСАН Ч ИХ ХОРСОЛ ӨВӨРЛӨЖ ЯВДАГ НӨХӨР ВЭ ? ХОРСОЛООСОО БОЛЖ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЯВАХ ЮМ ДАА !!! ХА ХА ХА
4 | 1 Хариулах
Зочин [120.16.145.59] 2018/11/19
Жонхууг эхлээд огцруулаач ээ, хадуураад шaaxымаа
5 | 1 Хариулах
Зочин [64.119.21.171] 2018/11/19
Их хурлаа тараасан нь дээр. Тэгээд энэ хэд яахав дараагийн их хурал бүрдтэл түр байна биз. Тэгээд шинэ их хурал бүрэлдэнгүүт автоматаар тараад явцгаана биз. Тэр шинэ их хурал нь Засгийн газраа байгуулахад мөн одоо байгаа нь тарна биз. Энд Их хурал тарахад сүйд болох юм юу ч үгүй л байгаа биз дээ. Тарвал таарна.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.190] 2018/11/19
hud bisda
3 | 0 Хариулах
МАН-ын гишүүн [103.14.38.131] 2018/11/19
Намыг минь ийм байдалд 2 удаа хүргэж байгаа У.Хүрэлсүхийг огцоруулж намын гишүүнээс хас. Намыг удирдаж чадсангүй.
1 | 1 Хариулах
зочин [202.9.43.192] 2018/11/19
танай нам болон нөгөө ардчилсан нам хоёр дандаа хулгайч санал болгож бид сонгосон болж байна жирийн намын гишүүд нь яачихсан хүмүүс байдаг юм дандаа хулгайч дагаж гүйж балиалшиглаж байх юм өөрсдөө тийм бол вуу гэж хардаж байна шүү олигтойхон хүнээ сонгуулах гэж явуулж байл даа нам биш монгол орноо бодоочээ гуйж байна хоёр намын жирийн гишүү дээ ухаантай байгаач
1 | 0 Хариулах
Зочин [202.72.245.209] 2018/11/19
ЭНЭ ХҮН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙСАН Л ГЭЭД БАЙЦГААНА ТЭР ЯАХ ВЭ ДАРААГИЙН АСУУДАЛ ОДОО ГОЛ НЬ ӨНӨӨГИЙН ХУЛГАЙЧУУДЫГ ИЛЧИЛЖ БГАА НЬ ЧУХАЛ БНА
5 | 0 Хариулах
Зочин [66.181.185.224] 2018/11/19
сайн байна шудрага л бна
1 | 0 Хариулах
Иргэн [103.229.121.122] 2018/11/19
ШҮГЭЛДЭГЧ ЧИ ЧАДАХ УУ. ХООСОН ШОУ...
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2018/11/19
Их хурлыг тараахыг дэмжихгүй байна. Цаашдын бодлогондоо анхаарч ажиллах ёстой. Харин ЗГ-г огцруулахыг дэмжиж байна
1 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2018/11/19
Шүлэгчин сүгсүлзүүрээ шадар сайд байхдаа Эрдэнэс ТТ руу яаж шахаа хийсэн ямар компаниудад давуу эрх олгож тээвэр хийлгэсэнээ хэлээд орлогоо тайлбарлаач..
3 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2018/11/19
Ж.Мөнхбат У.Хүрэлсүх хоёр адилдаа адил , годилдоо годил . Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг алга болон үүнээс 10 тэрбум төгрөгийг тус банкны орлогч нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн Өмнөд Солонгосын казинод тоглож алдсан гэх асуудалд У.Хүрэлсүх холбогдож байсныг санах хэрэгтэй .
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.25] 2018/11/19
Энэ Мөнхбатыг яаж баяжсан сэжүүрийг үнэн мөнөөр нь тайлавал бүх юм тов тодорхой болнодоо. Бүх хөрөнгийг нь жагсааж байгаад эх үүсвэрийг нь тогтоочих. Дансны бүх хуулгыг нь тогтоочих. Болоо. Итгье.
4 | 0 Хариулах
Зочин [45.117.32.3] 2018/11/19
Зүгээр л өөрөө #ЗАЙЛААД ӨГ...
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.205] 2018/11/19
чацганы караант нүүрсний наймаачин төрөөс төрсөн яруу найрагч ллар минь зүгээр улс орон самралгүй зайлдаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.201] 2018/11/19
Их хурал тарснаар улсад маш их хохирол бий болно. Их хурлын сонгууль явуулах мөнгө төсөвт суугаагүй. Тиймээс их хурлыг тараах шаардлагагүй. Харин засгийн газрыг огцруулах хэрэгтэй
4 | 1 Хариулах
Зочин [103.14.38.131] 2018/11/19
Оронд нь би их хурлын гишүүн больё. Би багаасаа тулааны урлагаар хичээллэсэн, жүдо бөхийн хар бүс, 9-р дантай, гар дээрээ цагт 1800 удаа суниаж чадна.
2 | 0 Хариулах
МАН-ЫН ГИШҮҮН [59.153.115.200] 2018/11/19
ЯРУУ ПАНААЛЧ ӨӨРӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАА БИЗ !!! ТЭР ТУСЛАХ Ч ГЭНЭ ҮҮ ЗӨВЛӨХ Ч ГЭНҮҮ ТЭР ЭТГЭЭДИЙГ ӨӨР ХЭН ТООХ ЮМ !!! МАН- ЫН МАФИЖСАН ХУЛГАЙ ЛУЙВАРЧИД БИЕСЭЭ АЛАХААС Ч СИЙХГҮЙ!!! ТЭР ЖИЛ ЯАЛАА ХЗХ - НЫ ЛУЙВАРЧИН МАН- ЫН НЭГ ЛУЙВАРЧИН ТҮМЭНБАЯР СЗХ - НЫ ДАРГА БАДРААГ АЖЛЫН БАЙРАН ДЭЭР НЬ АЛАА БИЗДЭЭ!!!
3 | 0 Хариулах
Уншигч [10.170.200.6, 119.225.81.203] 2018/11/19
УИХ-аа тарааж, Засгийн газар огцруулан улмаар улс оронд тогтворгүй байдал, үймээн самуун үүсгэх энэ мэт санаачлага нийтийн эрх ашгийн төлөө биш гэдэг нь ойлгомжтой. Төрийн ажил бүтэн жилээр саатаж, улс орны гадаад нэр хүнд шалдаа унаж, сэргэж буй эдийн засаг буцаад навс унасны горыг эцсийн эцэст жирийн ард иргэд хүртэх болохоос энэ мэт тэрбумын хаустай, концессоор баяжсан юмнууд ажрах ч үгүй. Дараагийн сонгуулиа л бодно. Тийм болохоор ингэж том, зоригтой дуугарч байгаа хэрэг.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.15] 2018/11/19
Зүгээр л арьсаа хамгаалсан улс төр хийж байна. Энэ [хориотой үг] хэзээ ч улс орноо бодохгүй
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.94] 2018/11/19
Энэ муу хулгайч шоронд орох өдөр ирнээ
5 | 0 Хариулах
Зочин [202.21.106.148] 2018/11/19
МАНыхан минь одоо дахиад битгий нэгнийхээ аминд хүрчихээрэй дээ
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.64.236] 2018/11/19
Үгүй мөн их хор, өс зангиддаг улс юм аа? Албан тушаалаасаа хусуулсандаа одоо хүртэл шаралхаастай. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах, бодлого боловсруулах, шударга үнэний төлөө ингэж идэвхийлэн, санаачлагатай ажилладаг болоосой!!
18 | 0 Хариулах