Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Одоогийн байдлаар Тавантолгойн ордод гурван компани уурхай эзэмшдэг. Эхнийх нь төрийн өмчид буюу Эрдэнэс Тавантолгой компани. Хоёр дахь нь жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит компани бол гуравдах нь Ажнай группээр овоглодог Ж.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг “Тавантолгой транс” компани юм.
Орон нутгийн өмчит уурхайн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-өөс уурхайн үр ашгийг бууруулах, орлогыг нь багасгах үйл ажиллагааг явуулж байна гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс удаа дараа гаргаж байсан. Тиймээс аудитын үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг ИТХ-аас 2017 оны есдүгээр сард гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу аймгийн Аудитын газар энэ оны тавдугаар сард шалгалт эхлүүлж өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр дүгнэлтээ гаргасан” гэлээ.
Аудитаар илэрсэн зөрчлүүдийг жагсаавал:
Мөн тэрбээр "Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж Д.Бат-Эрдэнийг Тавантолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд оролцох орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон. Энэ нь шийдвэр нь хууль болон холбогдох журамд нийцэхгүй байгаа. Учир нь Д. Бат-Эрдэнэ нь 2009 оноос одоог хүртэл "Тавантолгой" ХК-д хувь иргэнээрээ болон өөрийн хувь нийлүүлсэн "Ажнай корпораци" ХХК-ийн нэр дээр хувийн өмчлөлийн 49 хувьд хувьцаа эзэмшдэг байсан нь түүний авч байсан ногдол ашгийн тооцооны баримтаар тогтоогдож байна.
Д.Бат-Эрдэнэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 51 хувийн орон нутгийн өмчийг төлөөлж, мөн тус компаний хувийн өмчлөлийн хувьцаа эзэмшигчийн хувьд 49%-ийн өмчийг төлөөлж санал өгөх эрх давхар үүссэн байгаа нь энэ хүн шийдвэр гаргах эрхийг дангаараа давуу байдалтай эзэмшиж байна гэсэн үг" гэлээ.