Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийнхээ фэйсбүүк рүү ороод танихгүй хүн байвал unfriend хийгээрэй"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүмүүсийн холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/928388870683520/

Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан "Монгол Улсад интернэт хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гэмт хэргийн тоо өсөж байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийн гаралт 2017 онд улсын хэмжээнд 299 бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал, “ЭМО” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж олон тооны, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг гишүүн болгон элсүүлэн амиа хорлох тоглоом тоглуулсан, иргэн Б бага насны хүүхдүүдтэй чаатаар уулзаж үерхээд тэдний 200 гаруй зургийг авсан байдаг.

Мөн “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” нэртэй зарын цаана биеэ үнэлэх хэрэг гарч байна.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч болчихоод хаана хандахаа мэдэхгүй, эцэг эхээсээ нуугаад хэлдэггүй. Иймээс цагдаагийн байгууллагад хандвал, хэргийг шалгаад таслан зогсоох боломжтой. Цахим гэмт хэргээс сэргийлэх үүднээс дуучин А cool, МЗХ-той хамтраад unfriend хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ хөдөлгөөн маргаашаас эхлээд 22 хоног үргэлжилнэ. 700 орчим ЕБС-д энэ талаарх мэдээлэл хүргэгдэнэ. Арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулна" гэв.

Гэрэл зургийг mpa.mn

Дуучин А cool "Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг бидэнд иржээ. Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна. Таны хүүхэдтэй танихгүй хүн найзалж байвал найз биш болгоорой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ фэйсбүүк рүү ороод яг өөрийнх нь найз байна уу үгүй юу гэдгийг шалгаад танихгүй хүн байвал unfriend хийгээрэй" хэмээн уриаллаа.

СТАТИСТИК:

 

 

ВИДЕО:

https://www.facebook.com/MongolianPolice/videos/243348846372896/